Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид нэгэндээ ашигтайгаар гэмт хэрэг үйлджээ
Нийгмийн даатгалын байцаагч нар өөртөө ашигтай байдал үүсгэхийн тулд албан тушаалаа ашигладаг байдал гарсаар байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагч Л.Э- нь тус газарт ажиллаж байхдаа 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын архивын албаны дарга З.Х-аар нөхөр С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч үндэслэлгүй тодорхойлолт гаргуулсан байна. Улмаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг тогтоогдвол зохих хэмжээнээс өндөр байдлаар тогтоолгож 29.140.268 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нөхөр С.М-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны дарга Ц.Т-ээр тахир дутуугийн тэтгэврийг “гарт олгох” хуудсыг бичүүлэх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг харилцагч “ХААН” банк руу илгээж 92.548.042 төгрөгийг урьдчилан авч 121. 688.310 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан байна.
Л.Э болон түүний хам хэрэгтнүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Л.Э-, Ц.Т-, З.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар, Ц.Т-эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, З.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйийн 72.1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Л.Э-ээс 95.688.310 төгрөгийг гаргуулан Эрүүл мэнд, ниймгийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Л.Э нь гурван өмгөөлөгчөөр өөрийгөө өмгөөлүүлсэн. Улмаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд:”…миний бие өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд улс төр, хувийн амьдралаас шалтгаалан энэхүү хэргийг хийснээр группэд байдаг нөхөр, 81 настай аав гээд олон хүнийг сэтгэл санаа, эдийн засгийн дарамт хямралд оруулсандаа туйлын харамсаж байна. Учруулсан хохирлоос өөрийн боломжоор төлсөн ба үлдсэн хохирлыг хохирогч талтай хэлэлцэн тохирч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан онгдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Э-г гэс буруутай гэж үзсэн. Давж заалдах шатны гүүхээр мөн гэм буруутай гэж үзсэн бөгөөд тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал “… Л.Э-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг …” гэснийг “…Л.Э-ийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг…” гэж, “…Ц.Т-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг …” гэснийг “…Ц.Т-ийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрдэсэн байна.
Өөрт ашигтай байдал үүсгэсэн нийгмийн даатгалын ажилчид ийнхүү эхнээсээ ял авлаа. Харин энэ мэтчилэнгээр гэмт хэрэгтэй нийгмийн даатгалын ажилчид НД-т ажилладаг юм биш биз…
Dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
С. ЭРДЭНЭИЙН НДЕГ-н ДАРГА БАЙСАН ҮЕИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨ УГААСАН АСУУДЛЫГ ШАЛГА