Жинхэнэ Трамп
Аравдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Forbes сэтгүүлийн редактор Рэндалл Лейн, бүтээгдэхүүн хариуцсан захирал Льюис Д’Воркин нарыг хүлээн авч уулзан, санал бодлоо хуваалцсан юм. 50 минут үргэлжилсэн уг ярилцлагыг хураангуйлан танилцуулж байна. Ноён Ерөнхийлөгчийн яриаг ямар нэг засваргүйгээр танд хүргэж байна.
-Та аливаа бизнесийг удирдахдаа түүнээсээ таашаал авах нь хамгийн чухал гэж үргэлж ярьдаг. Одоогийн ажлаасаа таашаал авч байна уу?
-Надад сайхан байна. Ажлаасаа таашаал авч байна. Их зүйл хийж амжууллаа. Хөрөнгийн бирж хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ажилгүйдлийн үзүүлэлт сүүлийн 17 жилийн доод түвшинд хүрлээ. Үүнээс ч гайхалтай тоонууд биднийг хүлээж байна. Манай улс богино хугацаанд ч тэр, урт хугацаанд гайхалтай тоон үзүүлэлтүүд бий болгоно гэж бодож байна.
-Таны философи юу вэ?
-Би амжилтаар хөглөгддөг. Харин улс орны хувьд яривал бид мундаг амжилттай явж байна. Хойд Солонгос, Дундад Ази гэх мэт бага сага асуудал байна л даа. Би маш замбараагүй ажил хүлээж авсан. Үүнийгээ ч байнга хэлдэг. Бид Дундад Ази, Исламын улс зэрэг маш олон ээдрээтэй асуудалд орооцолдсон байсан. Исламын улстай холбоотой есөн жил хийж амжаагүй их ажлыг бид есөн сарын дотор хийж гүйцэтгэлээ. Яг нарийн яривал найман жилийн ажлыг найман сарын дотор хийлээ. Бид үнэхээр хийж чадсан, хийсэн. Бид цэрэг армийн хувьд үнэхээр сайн ажиллалаа. Цэргийн ангийг нэмэгдүүлж байна. Бид саяхан 700 тэрбум ам.долларын төсөв боловсрууллаа. Удахгүй батлагдана. Цэргийн хүч одоогийн нөхцөл байдлаас илүү шаардлагатай цаг үе бидэнд хэд хэдэн удаа тулгарч байсныг та нар мэднэ шүү дээ. Нэмж хэлэхэд энэ бол АНУ-д үй олон ажлын байр бүрдүүлэх өндөр ач холбогдолтой элемент юм.
-Их гансрал, их ялалт давхацсан өдрөөс хойш нэг жил өнгөрчээ. Таны бизнесийн туршлага энэ ажилд тус нэмрээ үзүүлсэн үү. Та энэ ажилд бэлэн байсан уу?
-Тусалсан гэж бодож байна. Үнэндээ энэ бол тэс ондоо ажил мэргэжил юм. Тал талын мэдлэг, чадвар шаардагддаг. Гэхдээ сонгуулийн кампанит ажил маань үнэхээр амжилттай болж өнгөрсөн. Хүмүүс намайг Хиллари Клинтоноос бага мөнгө зарцуулсныг мэддэггүй. Магадгүй энэ нь бизнесийн туршлагатай холбоотой байх. Тоон үзүүлэлтээр нь яривал хоёр өөр ертөнц л гэсэн үг. Дээр үед бага мөнгөөр ялалтад хүрэхийг амжилтад тооцдог байв. Харин өнөө үед энэ сэдвийг хэн ч сөхөхгүй байна. Бид гараагаа амжилттай эхлүүлсэн гэж бодож байна.
Өчигдөр орой би бүх генерал, адмирал нартай өндөр түвшний уулзалт хийж, оройн зоог барилаа. Та нар бараг мэдсэн биз. Уулзалт сайхан болж өнгөрсөн. Би тэдэнд “Танай тоног төхөөрөмж арай л өндөр үнээр хэтэрхий удаж ирж байна” гэж хэлсэн. Би тэдний бизнесийн харилцаанд, тухайлбал Lockheed- ээс F-35 байлдааны онгоц худалдан авахад нь тусалсан. Lockheed-ийн тэргүүнийг Мэрилин гэдэг байх аа. Үнэхээр мундаг хүн бий. Гэхдээ би Boeing, Lockheed нарыг хооронд нь өрсөлдүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Үүний ачаар Lockheed-ийн үнийг хэдэн тэрбум ам.доллараар бууруулж чадлаа. Гэтэл энэ бүхэнд би маш бага цаг зарцуулсан байх жишээтэй.
-Ерөнхийлөгчийн хувиар эдийн засгийг сайжруулахад бизнесийн ертөнцөд тохиож байгаагүй ямар саад бэрхшээл тулгарч байгаа вэ?
-Конгресс байна. Олон зүйл дээр том саад учруулж байна. Конгресст аливаа асуудалд хатуу байр суурь баримталдаг зөв хандлагатай хүмүүс бий. Тэд надад тээр болдоггүй. Гэтэл улс орны ашиг сонирхолд ямар ч ач холбогдолгүй зүйл хийхийг оролддог боло хийдэг суудал бөглөгчид байна. Би ийм л хүмүүстэй тэмцдэг. Ямар ч Ерөнхийлөгчийн баталж амжаагүй олон хуулийг би өнгөрсөн есөн сарын дотор баталлаа. Бид одоогоор 50 хуулийн төсөл боловсруулаад байна. Тухайлбал, хэний ч баталж чадаагүй Ахмад дайчдын хариуцлагын хуулийг баталсан. Одоо бид татварын хууль дээр ажиллаж байна. Бас эрүүл мэндийн халамжийн асуудлыг цэгцэлнэ. Надад эрүүл мэндийн халамж дээр нэг санал дутуу байгаа. Гэхдээ авах л болно.
Надад эрүүл мэндийн халамж дээр нэг санал дутуу байгаа.
-Шинэ шийдэлд хүртэл Obamacare- ийг үргэлжлүүлэх нь танай багийн үүрэг биш үү?
-Тийм л дээ. Гэхдээ би Obamacare-ийг Обамагийн алдаа гэж үргэлж хэлдэг. Хэзээ ч бидний алдаа байгаагүй. Ардчилсан намынхан ямар нэгэн тохиролцоонд хүрэх гээд байх шиг байна. Гэтэл надад бас Бүгд Найрамдахчуудтай ярьж тохиорсон зүйл бий. Тиймээс аль алинд нь ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй. Бизнес энэ зарчмаар л явагддаг. Хэрэгтэй гэвэл би Ардчилсан намынхантай тохиролцоход бэлэн байна. Надад бас хуулийн төсөл Эдийн засгийн хөгжлийн тухай бий. Гайхамшигтай хууль болно гэж үзэж байна. Хэн ч энэ талаар мэдэхгүй байгаа. Харин чи л хамгийн түрүүнд сонслоо. Би үүнийг хийх л болно.
-Та энэ талаараа жаахан тодруулахг үй юу?
-Компаниудад зориулсан эдийн засгийн хөгжлийн санаачилга. Компаниудыг эх оронд нь байлгах гэсэн бодлого. Компаниудыг ажил хийлгэх бодлого.
-Эх орноо орхисон компаниудад ноцтой шийтгэл хүлээлгэнэ гэсэн үг. Харин манай улсад үлдсэн компаниудыг урамшуулна. Хэрэв хилийн дээс давбал эргээд эх орондоо бүтээгдэхүүнээ худалдахад хэцүү болно гэвэл илүү ойлгомжтой байх.
-Бизнесмэн хүний зүгээс харахад, хэрэв таны бизнесийн үйл ажиллагаанд төр оролцоод байвал ямар санагдах вэ. Үйл ажиллагаагаа хаана явуулах, хаана ажлын байр бий болгох вэ гэх мэт асуудал дээр?
-Надад бол таалагдана. Учир нь чи энд үлдвэл татвар төлөхгүй. Бид компаниудаа хамгаалах хэрэгтэй. Эргээд харвал, компаниуд улс төрийн тэнэглэлээс, шуудхан хэлэхэд тэнэг улстөрчдөөс болж хохирсон. Тэд сүйрэлд орсон. Тиймээс тэднийг хамгаалах ёстой. Ажилчдаа хамгаалах ёстой. Үүнийг хуулиар л зохицуулна.
-Хувь хүний татварын шинэчлэлийн хүрээнд зардал бууруулахгүй бол төсвийн алдагдал нэмэгдэнэ шүү дээ. Тэгсэн ч гэсэн та зардал бууруулахг үй гэж шийдсэн үү?
-Юуны өмнө хэлэхэд, бид зардал бууруулна. Гэхдээ бидний хийж байгаа ихэнх зүйл ашиг авчирна гэдгийг хэлье. ДНБ-ийг аваад үзье. Өнгөрсөн улиралд ДНБ-ний өсөлт 3.1 хувь байсан. Энэ түвшинд мөддөө хүрч чадахгүй гэж бизнестэй маань холбоотой хүмүүс, ер нь хаа сайгүй ярьж байсан. Обама энэ тоонд хэзээ ч хүргээгүйг чи мэднэ дээ.
-Татварын шинэчлэлийг хөндөхөд олон хүн “Трамп бол тийм ч хөрөнгөтэй хүн биш” гэж ярьдаг. Гэтэл таны хөрөнгө хэдэн тэрбумаар хэмжигддэг. Бид таныг хэдэн арван жил судалж ирсэн. Бүгд мэдэж байгаа. Хөрөнгийн татвар буюу нас барсны дараах татварыг хэлж байна.
-Трамп тийм ч хөрөнгөтэй хүн биш гэв үү? Юу гэсэн бэ?
-Хүмүүс тэгж ярьдаг. Харин бид Трампын хөрөнгийг хэдэн тэрбумаар үнэлдэ г. Та өөрийнхөө хөрөнгийг бидн ий үнэлснээс илүү үнэлсэн шүү дээ. Гол нь одоогийн хэрэгжиж буй хөрөнгийн татвар цуцлагдах гэж байна. Энэ нь танд хэдэн тэрбумын ашигтай. Та үүнийг хэрхэн тайлбарлаж, америкчуудад “худалдах” гэж байна вэ?
-Юу болохыг харах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн татварын улмаас гэр бүлийн олон компани бизнесээ худалдсан. Үүнд газар тариалангийн бизнес ч орно. Зөвхөн жижиг гэлтгүй маш олон салбар хамаардаг. Томоохон компаниуд ч мөн адил өндөр татвараас болж бизнесээ өчүүхэн үнээр худалдаж, алдагдалд орж байна. Ихэнх тохиолдолд уг бизнес гэр бүлийн эзэмшлээс гармагц үйл ажиллагаа нь доголддог. Хөрөнгийн татварын үндсэн зорилго энэ юм.
-Тийм л дээ. Гэвч энэ улсаас төрсөн анхны бизнесмэнЕр өнхийлөгчийн хувьд ганц заалт өөрчлөхөд л та болон таны гэр бүлд тэрбум гаруй ам.долларын өгөөж авчрах хуулийн төслийг хэрхэн дэмжүүлэх гэж байна вэ?
-Эдийн засгийн өсөлт надад ашигтай. Энэ нь улс төрийн хувьд ч, нөгөө талаараа ч сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг гэдэг үнэхээр хачирхалтай юм, Рэндалл. Би агуу бизнес босгосон. Гэхдээ хүүхдүүд маань бизнесээ авч явж байна. Одоо надад хамаагүй болсон. Энэ талаар бодохоо ч больсон. Учир нь одоо миний хийж байгаа зүйл илүү том шүү дээ. Улс орон буруу зүгт явж байсан учир энэ бүхэн надад маш чухал байна. Миний хийж буй зүйл дундаж давхаргынханд эерэг нөлөө үзүүлж чадвал надад ч ашигтай тусна гэдгийг ойлго. Үүнтэй адил нийгмийн дээд давхаргынханд үзүүлэх нөлөө ч ижилхэн. Бидний яриад байгаа компаниуд олон хүний эзэмшилд байдаг. Чинээлэг хүмүүс ч эзэмшдэг, ядуу хүмүүс ч эзэмшдэг. Харин бизнесийн таатай орчин бүрдүүлж чадвал хүн бүхэнд ашиг тустай. Надад ч бас тустай.
-Түүхэн туршлага үүнийг боломжгүй гэдгийг баталсан шүү дээ.
-Болж өнгөрсөн болон ирээдүйд болох зүйл гэвэл бид татварыг бууруулсан, цаашид өөрчилнө. Түүхэнд ямар ч Ерөнхийлөгчийн хийж чадаагүй хуулийн өөрчлөлт хийх болно. Миний хийсэн хуулийн өөрчлөлтийг мэднэ биз дээ. Ирэх долоо хоногт массаар нь өөрчлөх гэж байна. Би хууль дүрэмд итгэдэг. Маш үндэслэлтэй өөрчлөлтүүд байх болно. Хурдны зам барих гэж 21 жил зарцуулах ёсгүй биз дээ?
-Та авьяасыг үргэлж чухалчилсаар ирсэн. Таны бүрдүүлсэн авьяастнууд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Та Цагаан ордон, Засгийн газарт бүрдүүлсэн авьяаслаг багийнхандаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Надад тал бүрийн авьяастан бий. Олон нийтэд танигдаагүй үнэхээр мундаг хүмүүс олон байгаа.
-Эдгээрээс хамгийн амжилттай яваа нь хэн бэ?
-Олон хүн байна. Хэн нэгнийг онцолмооргүй байна. Нэр дурдагдаагүй хүмүүсийн сэтгэл гонсойно шүү дээ.
-Ямар хүн таны урмыг хугалсан бэ?
-Ажлаас халах хүнээ хэзээ ч урьдчилж мэдэхгүй. Өмнөө суулгаж байгаад уулзахаас гадна тодорхой хүрээнд ажлын түүхтэй нь ч танилцаж болно. Энэ бүхнийг бизнестэй харьцуулж байсан эхний асуултаа санаарай. Одоо бол арай өндөр чадвар хэрэгтэй. Илүү зүрх сэтгэл хэрэгтэй. Учир нь эндээс гарах шийдвэрийг зөвхөн төсөв, түрийвч бус, хүний амьдралын сайн сайханд тулгуурлаж гаргадаг. Бизнесийн ертөнцөөс авьяас чадвар нь бүрдсэн олон хүн төрдөг. Гэхдээ нэмэлт чадвар хэрэгтэй. Улс төрийн чадвар хэрэгтэй байна.
-Та Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой ямар харьцаатай байгаа вэ?
-Тэр бол олон жилийн түүхтэй агуу компаниас гарч ирсэн хүн. Бидний үзэл бодол зөрчилддөг. Энэ бол байдаг л зүйл. Бид байр сууриндаа бат зогсох хэрэгтэй. Эцсийн дүнд миний үзэл бодол илүү нөлөөтэй. Амьдрал ийм л байна. Гэхдээ би түүнтэй сайн харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл, бид хоёр бие биеэ ойлгодог.
-Сүүлийн үеийн мэдээнээс сонсоход тэр таныг “тэнэг” гэсэн байсан. Энэ талаар тантай хувийн зүгээс уулзаж ярилцсан уу. Түүнийг үнэхээр тэгж хэлсэн гэж бодож байна уу?
-Хэрэв тэгж хэлсэн нь үнэн бол надтай уулзах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө тэгж хэлээгүй гэсэн л дээ. Төрийн департамент ч үүнийг үгүйсгэсэн. Би цуу яриа гэж бодож байна. Хэрэв үнэн бол бидний IQ тестийн хариуг харьцуулах болж дээ. Хэн ялахыг нь хэлээд өгч чадна шүү.
-Та мөн өмнөх Ерөнхийл өгч нартай харьцуулбал шинээр маш цөөн томилгоо хийсэн. Бодлогын чанартай ингэж байна уу?
-Яагаад гэвэл надад тийм олон хүний шаардлага байхгүй. Би бизнест ч энэ зарчмыг баримталдаг. Үүнийг тод томруунаар хэлж тайлбарласан боловч хэн ч дурдаж бичээгүй.
-Тэгвэл та дахиж хэзээ ч томилгоо хийхгүй гэсэн үг үү?
-Би тэгж их томилгоо хийхгүй. Учир нь бидэнд тийм олон хүн шаардлагагүй. Хэдэн зуун мянган ажилтантай энэ олон агентлагийг хар л даа. Ямар ч хэрэггүй. Би маш оновчтой хэдэн томилгоо хийсэн.
-“Ярих хэрэг байна. Асуулт байна” гэх мэтээр залгаад ярьдаг хүн танд бий юү?
-Надад найз нөхдийн хүрээлэл бий. Одоогийн байдлаар Вашингтонтой холбоотой хүрээлэл дунд байна. Эндхийн хүмүүстэй ихэвчлэн харьцаж байна. Их зөв асуулт байна. Найзуудтайгаа утсаар ярих дуртай боловч зав гардаггүй. Би бол хөдөлмөрч Ерөнхийлөгч. Би ажилдаа эрт ирдэг. Ажлаа маш эрт эхэлдэг. Өнөөдөр л гэхэд би Франц болон бусад орны удирдагчидтай ярьсан. Гэхдээ хамгийн ойр дотно байж чаддаг нь миний гэр бүл юм. Түүнчлэн бизнесийн холбоотой сайн найз нөхөд бий. Би бусдын санаа бодлыг сонсох дуртай. Би дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар мэдлэгтэй хүмүүстэй санал бодлоо хуваалцах дуртай.
-Ганцаардах тохиолдол байдаг уу?
-Миний ажил угаасаа л зоригтой, томоохон шийдвэр гаргахыг шаарддаг ганц хүний албан тушаал юм. Хэрэв би онгоц худалдан авах бол хэдэн арван тэрбум ам.доллараар ярина. Гэхдээ онгоц худалдаж авах төдийхнөөр хэмжигдэхгүй. Хэдэн зуун тэрбум ам.долларын шийдвэр яригдана. Сирийн тухайд гаргасан шийдвэрээр тус улс руу 59 пуужин харвана гэж үзвэл энэ нь миний хувьд маш хүнд шийдвэр юм. Нэг бүр нь гайхамшигтай өндөр технологиор бүтээгдсэн, байгаа онодог пуужингууд бий. Тухайн үед би Флорида дахь Mar-A-Lago харшдаа БНХАУ-ын даргатай уулзаад амттан идээд сууж байсан. Гэхдээ энэ бол маш хүнд шийдвэр. Шийдвэрийг ганцаараа гаргах болдог. Манай цэрэг арми үнэхээр хүчирхэг. Богино хугацаанд улам хүчирхэгжсээр байна. Энэ бүх шийдвэрийг би ганцаараа л гаргадаг.
-Таны бизнесийн туршлага энэ бүхэнд нөлөөлсөн үү?
-Үгүй. Юу ч чамайг энэ бүхэнд бэлтгэж чадахгүй. Пуужин илгээх зэрэг асуудалд ямар ч туршлага нэмэр болохгүй. Хүний амь нас яригдана шүү дээ. Ийм зүйлд хэн ч бэлтгэгддэггүй.
Компаниуд улс төрийн тэнэглэлээс, шуудхан хэлэхэд тэнэг улстөрчдөөс болж хохирсон
-Сонгуулиар дамжуулан ОХУ манай хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн Дотоодын аюулгүй байдлын яамнаас 21 мужид хандаж мэдэгдсэн. Та ОХУ-ыг 2016 оны АНУ-ын сонгуульд оролцсон гэж үзэж байна уу? -Тэгвэл та Хойд Солонгосын асуудалд ямар байр суурьтай байна вэ. Та бүх л амьдралынхаа турш тохиролцож ирсэн. Гэтэл энэ асуудлаар зөвшилц өлд хүрэх орон зай үлдсэнгүй. Цаашид хэрхэх вэ?
-Орон зай бага үлдсэн. Энэ асуудлыг өмнөх дөрөв, таван Засгийн газар аль хэдийнэ шийдэх ёстой байсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд шийдчихэж болох байсан. Жил ирэх тусам улам хэцүүдэж байна. Ерөнхийлөгч Обама намайг Цагаан ордонд ирэхээс өмнө надтай яг энд суугаад ярилцахдаа үүнийг хамгийн хүнд шийдвэр гэж хэлсэн. Харин би түүнд “Чи юу ч хийгээгүй шүү дээ” гэж хэлсэн. Зүгээр л урсгалаар нь өнгөрөөчихсөн хэрэг. Тэр хүнд цөмийн зэвсэг ашиглахыг зөвшөөрөх ёсгүй байсан.
-Дотоодын аюулгүй байдлын яамнаас саналын тоонд өөрчлөлт ороогүй гэж мэдэгдсэн.
-Би тооны өөрчлөлтийг бус, хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхийг асуусан юм.
-Саналын үр дүнд ямар ч өөрчлөлт гараагүй гэж тэд хэлсэн. Ямар ч хуйвалдаан ороогүй гэдгийг ч бас хэлсэн. Сенатаас мэдэгдсэн. Ямар ч хуйвалдаан байхгүй. Надад ОХУ-ынхантай уулзаж, ярьсан зүйл байхгүй. Хүн бүхэн үүнийг Ардчилсан намаас хийсэн мэдэгдэл гэдгийг мэдэж байгаа. Ялах ёстой байтал ялагдал хүлээсэн гэж өөрсдийгөө дүгнэдэг Ардчилсан намынханд шалтаг хэрэгтэй байсан биз. Тэд 306:223-ын харьцаагаар ялагдсан байх аа?! Энэ бол зүгээр л Ардчилсан намынхан сонгуульд ялж чадаагүйгээ тайлбарлах гэсэн шалтаг.
-Гэхдээ одоо нэгэнт суудал таных болчихсон хойно ОХУ сонгуулийн үр дүнд нөлөөл өхийг завдсан хэрэг таны санааг зовоож байна уу?
-Хэрэв тэр нь үнэн бол маш том асуудал үүснэ. Миний санааг зовоосон том асуудал болно. Би эцсийн дүгнэлтийг нь хүлээж байна. Хариу нь удахгүй гарна гэж найдаж байна. Арга хэмжээ авах ёстой бол 2018 оны сонгуулиас өмнө авч амжина.
-Та хэзээ ч хэн нэгний удирдлага дор ажиллаж үзээгүй. Гэтэл одоо та Америкийн ард түмэн гэх олон босстой болжээ. Энэ танд нөлөөлөх үү?
-Би одоо 330 сая орчим босстой болсон. Гэхдээ удирдах арга барилд маань нөлөөлөхгүй. Учир нь миний шийдвэрүүд улс төрд нэр хүнд олохын тулд биш, зөв зүйл хийхийн төлөө байдаг. Би зөв зүйл хийх учраас надад нөлөөлөхгүй. Магадгүй улстөрч хүний зүгээс бус бизнесмэн хүний зүгээс харж болох юм. Гэхдээ улстөрч хүн улс төрийн хувьд ашигтай шийдвэр гаргана. Тиймээс би улсынхаа төлөө зөв зүйл хийх болно.
Засгийн газрын мэдээ
URL: