Вангагийн зөгнөл биелж, европчууд лалуудтай 50 жилийн дараа бүрэн холилдоно
“Саудын Араб Европын орнуудыг ёстой нэг доромжлох шиг болов. Ийм доромжлол үргэлжлэхийн цаагуур үргэлжилнэ” хэмээн Германы орон нутгийн нэгэн сонинд бичжээ. Юун тухай яриа вэ? Сириэс ирэх дүрвэгсдэд зориулан Германд лалын 200 сүм барихад Саудын Араб туслая гэснийг эхлээд Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлсэн. Түүний дараа орон нутгийн тэр нэг жижиг сонин өлгөн авч шүүмжилсэн хэрэг.
“Хилийн чанадад яваа мусульман цагаачдыг исламдаа шүтэж мөргөх эрхээр хангах нь Германы ёс суртахууны үүрэг” хэмээн Саудын Арабаас лүндэн буулгажээ. Үүнийг нь орон нутгийн сонин доромжлол хэмээн үзэв. Цагаачлах мөртлөө хоол, дулаан байраар хангагдах бус, бүр лалын шашнаа дэлгэрүүлээд европыг нийгмийг лалжуулаад явах нь дүрвэгсдийн ариун үүрэг хэмээн саудынхан битүүхэн хэлээд тавьчихжээ. Чин хүсэл нь мөнөөсөө мөн л дөө.Үүнд урамшсан мэт саудынхныг уриалга гаргасны дараахан Мюнхен хотод амралтын хоёр өдөрт 20 мянган дүрвэгч ирэх нь тэр.
Sьddeatsche Zeitung сонины мэдээгээр дахиад 11 мянган дүрвэгч Австри, Унгараас Баварыг зүглэн очжээ. Германы эрх баригчид шинэ цагаачдыг хүлээн авахын тулд зургаан тэрбум евро гаргаж байгаа ба Канцлер Ангела Меркелийн шаардаж буй 10 тэрбум нэмэлт евро удахгүй батлагдана. Европын холбоонд энэ онд дүрвэн очсон Ойрхи Дорнод, Африкийн дүрвэгч 378 мянга болж, ойрын хоёр жилд энэ эрчээрээ цувбал 850 мянгад хүрэх тухай НҮБ-ын мэдээ байна. Тэдний олонх нь ардчилал цэцэглэсэн, хүний эрх хамгаалагдсан, баян Германд суурьших санаатай гэжээ.
Тэгэхлээр Европын Холбооны улс орнууд руу чиглэсэн дүрвэгсдийн урсгал ХБНГУ ба Европын холбооны бусад гишүүн орон гэсэн хоёр үндсэн аялалтай байж таарах гээд байна. Эл урсгалын маршрут тун ойлгомжтой. Газар дундын тэнгисийг нэвт гатлан Грекийн эрэгт хүрэх ба Македон, Албани, Серби, Хорват, Унгарт түр буудаллаад Германыг зорих аж. 2015 он гарсаар зөвхөн Баруун Балканы энэ маршрутаар хууль бусаар орж ирсэн дүрвэгсдийн тоо 2014 оныхоос даруй зургаа дахин өссөн гэж Европын холбооны Хил хамгаалах байгууллага мэдээлжээ. 2014 онд 43 мянган дүрвэгч энэ замаар орж ирсний дийлэнх нь Сири, Ирак, Афганистан, Пакистаны дүрвэгч байж, тэдэн дээр цыган голдуу Балканы орнууд, тухайлбал Косово, Албани, Румын, Македон, Сербийн дүрвэгсэд хутгалдан явж очдог байна.
Олонх нь ардчилал цэцэглэж, хүний эрх хамгаалагдсан, баян Германд суурьших санаатай
Тэр европын цыганууд хутгалдан очих нь ч дүүрчээ. Яаж ийгээд учраа олно. Тэд европын соёлыг гутаана, харин нийгмийг нь нурааж чадахгүй. Харин ISIL (“Исламын улс”) хэмээх террорист бүлэглэлийн 4000 гаруй дайчид дүрвэгсдийн далбаан дор Европт нэвтрэн орлоо гэх Sunday Ехргеss сонины мэдээ нэн ноцтой юм. Тэд Туркийн Измир, Мерсин хотуудаар дамжин Газар дундын тэнгис хүрч, тэндээсээ Италийн эрэгт буугаад эдүгээ Швед, Германд төвхнөв. Тэдний яриа ийм: “Бид ганц Сирид төдийгүй даян дэлхийд халифатаа тогтоохын төлөө байна.
Ингээд Европын Засгийн газруудыг онилж байгаад атаклаад байх нь тэр. Хэзээ гэдэг нь цаг хугацааны асуудал”. Одоогоор хоёр сая гаруй сири дүрвэгч Египет, Ирак, Иордан, Ливанд, мөн 1.9 сая дүрвэгч Туркэд байгаа ба тэдний чин хүсэл нь Европт цагаачлах. Тэд мөрөөрөө цагаачлахгүй, дэгтэй. хүлцэнгуй байна гэж хэзээ ч байхгүй. Унгарын нийслэл Будапештэд очсон дүрвэгсэд Герман, Австри хүрэх төмөр замыг хаан, эмх замбараагүй байдал үүсгэн, өлсгөлөн зарлах зэргээр очсон улс орныг нэг хэсэг бужигнуулав. Орчноо завааруулах, хулгай хийх зэрэг бол тоогдохоо больсон асуудал.
Унгарын Ерөнхий сайд Орбан энэ асуудлаар Европын холбооноос зөрүүтэй байр суурь баримтлан, дүрвэгсдийг “Германы асуудал” гэсэн нь олон улсад шүүмжлэл дагуулав. Дүрвэгсдийн урсгалыг дийлсэнгүй гээд Батлан хамгаалахын сайд нь огцров. Европын холбооны хэмжээнд дүрвэгсэд, цагаачдын асуудлаар Баруун ба Дорнод Европын орнуудын дунд зөрчил үүсч, ялангуяа дүрвэгсдийг хуваарилах квотын талаар тэд харилцан адилгүй байр суурьтай байна. “Цыган” гэдгээс өөр иймэрхүү асуудалтай тулгарч үзээгүй Төв ба Дорнод Европын орнууд, мөн Балтийн орнуудад цагаачдын эсрэг нийгмийн давалгаа үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Европын холбоонд мөрдөж буй “Дублин III” гэх журмаар бол дүрвэгч анх Европын ямар улсад орж ирсэн, тэр улс нь хүлээн авах учиртай.
Гэвч Унгар зэрэг улс дүрвэгсдийг Герман болон Баруун Европ руу гаргахыг хүсч байна. Тэдний байр суурийг Евро парламентын Ерөнхийлөгч М.Шульц шүүмжлэн, Европын холбооны “Эв санааны нэгдлийн зарчим нэг урсгалтай юм биш, Европын холбооны гишүүн орнууд дүрвэгсэд, цагаачдын асуудлыг дангаараа шийдвэрлэх гэж оролдох нь үр дүнгүй” гэв. Евро зөвлөлийн дарга Д.Туск дүрвэгсдийг гишүүн орнууддаа “шударгаар хуваарилах”-ыг шаардсан бол Европын комиссын дарга К.Юнкер европчуудын өвөг дээдэс бүгд дүрвэгч байсан учраас одоогийн дүрвэгсдийг хайрлан халамжлахыг шаардав.
К.Юнкер 160 гаруй мянган дүрвэгчийг “дахин хуваарилах” асуудлыг Страсбург дахь Евро парламентад тавих ажээ. Ингээд Брюссель Берлин, Парис хамтран квотын систем нэвтрүүлэхийг зорих аж. Тэр нь тухайн хуваарьт орсон улс орны хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, одоогийн хүлээн авсан байдал зэргийг тооцоолон хэчнээн дүрвэгчийг хуваарилах вэ гэдгийг зохицуулах ёстой гэнэ.
Өнөөг хүртэл Европын улс орнууд сайн дураараа, хүний эрхийг дээдлэн дүрвэгсдийг хүлээн авч байсан тэр тогтолцоог өөрчлөн албадлагын болгох аж. Үнэндээ ч тэр тогтолцоо нь эрх тэгш үйлчлэхгүй байгаа нь нэгэнт тодорхой боллоо.Дорнод Европын орнуудыг квотын системд хамруулахыг Баруун Европын орнууд нь хүсч адгаж байх шиг. Дүрвэгсдийг хүлээн авсан орнуудад Европын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байх зохицуулалт ч яригдаж эхлэв. Хариуд нь дүрвэгсдийн хөлд даруулж мэдэх Унгар, Полып, Чех, Словак улсууд байр сууриа хэрхэн бэхжүүлэх талаар хамтран ярилцах болж байна.
Тэд үндсэндээ энэхүү хатуу хуваарилалтын зарчмыг улс орных нь бүрэн эрхт байдалд халдаж буй хэрэг хэмээн үзэж эсэргүүцэх санаатай байгаа бололтой. Ингэхэд Герман руу дүрвэгсэд цутгадаг, Герман өөрөө нэг их цааргалдаггүй шалтгааныг хайя. Германы хэт либерал байдал л уруу татаад байна хэмээн Дорнод Европынхон яллаж байгаа. Европын холбоо дотроо ХБНГУ бол дүрвэгсдийн ачааны хүндийг үүрч, хамгийн олон тооны дүрвэгчийг хүлээн авсан. авах ч улс юм. 2014 оны байдлаар Германд 629 мянга орчим дүрвэгч (байнга амьдардаг цагаачдыг хэлээгүй) амьдарч байсан бол 2015 он гарсаар 250 мянга гаруй хүн цагаачлах өргөдөл өгчээ.
Холбооны Засгийн газрын үзэж байгаагаар дүрвэгсдийн тоо 800 мянга хол давахаар болж байна. Холбооны Засгийн газраас эрх зүйн хэд хэдэн зохицуулалт, өөрчлөлт оруулах боллоо. Юун түрүүнд дүрвэгсдийг хүлээн авахтай холбоотой зардал, санхүүжилт, хүн хүчний асуудал яригдлаа. Жилд нэг хүн дүрвэгчид 13 мянган евро зарцуулдаг гэх тооцоо байдаг. 2016 онд 800 мянгыг хүлээн авах тохиолдолд нийт 10 тэрбум еврогийн зардал гаргах тооцоог А.Меркель гаргаад байгаа нь тэр юм.
800 мянган хүн хүлээн авах тохиолдолд нийт 10 тэрбум еврогийн зардал гарна
Холбооны шилжилт хөдөлгөөн дүрвэгсдийн газар гэж ачаалал нь хэтэрсэн нэг яамтай болсон. Энэ яамны мэдлийн ажиллагсдын орон тоо, дүрвэгсдийг байрлуулах байр оромж нь холбооны төсөвт том ачаа болж орж ирлээ. Лав шинээр 2000 орон тоо нэмэх шаардлагатай. Энэ онд 750 ажлын байр нэмнэ. Холбооны хөдөлмөрийн яамны тооцоогоор дүрвэгсдийн байранд жилд 3.3 тэрбум орчим еврогийн санхүүжилт шаардагдаха. байна. Герман руу Сири, Иракаас очсон дүрвэгсдэд цагаач эрх ба орогнох эрх олгох л 5.3 сар зарцуулж байсныг цөөн хоногийн дотор шийдвэрлэдэг болгосон байна.
Мөн Косовогоос дүрвэн ирсэн иргэдийн асуудлыг хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэж, улс төрийн шалтгаангүй очсоныг нь нутагт нь буцаах арга хэмжээ авч байна. Тус улсын муж улс коммунуудад ногдож буй эдийн засгийн ачаалал нэмэгдэж буй тул Холбооны Засгийн газраас санхүүгийн дэмжлэг, татаас авах хүсэлт ихээр ирж байна. Иймээс 2015 оны төгсгөлд Холбооны Засгийн газраас ирэх жилд нэг тэрбум еврогийн нэмэлт санхүүжилт муж улсуудад өгөхөөр шийдвэрлэсний тал нь шууд тусламж, тал нь зээлийн хэлбэрээр олгогдоно. Тэр зардлын үлэмж хэсэг нь Араб, Африк, Афганы дүрвэгсэдэд зарцуулагдана.
Гадаадын иргэдэд улс төрийн орогнол олгох асуудлаар. Германы Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулж таарах байх. Улс төрийн хүрээнд эл асуудлаар эрх баригч хоёр том нам өөр өөр байр суурьтай байна. Барууны христосын ардчилсан. CDU намаас томилогдсон Дотоод хэргийн сайд нь Үндсэн хуулийн заалт дахь “баталгаа хангасан орнууд”-ын тухай тодорхойлолтыг өргөтгөх тухай санал гаргасныг зүүний социалдемократ намын дарга, Дэд канцлер С.Габриель шүүмжлэн хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэгвэл Канцлер хатагтай А.Меркель болон СDU намын бүлгийн дарга Ф.Каудер нар Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.
Олон арван мянган дүрвэгсдийг өнгөрсөн өдрүүдэд германы олон хот, суурин газарт ойр дотно, хүнлэг найрсгаар хүлээн авсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайшаан тэмдэглэж байгаа. Гэвч цаана нь нийгмийн том асуудал хуримтлагдаж эхэлснийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эцэст нь, хүний эрх, ардчиллыг лалын ертөнцөд хэтэрхий тулгаж, мусульманчуудыг ардчилсан’ үзэлтэн болгох гэж олон жил цөхрөөд, “Арабын хавар” дэгдмэгц ардчилал ялах нь гэж дэндүү гэнэнээр итгэсэн европчууд ийнхүү лалынхны хөлд талхихдах нь өөрсдийнх нь хохь гэж хэлэх бүдүүн зүрхтэн олон бий дээ, энэ дэлхийд.
Эдийн засгийн ухааны доктор Гончигийн Гомбо
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ дэлхий дээрх хятадын дараа орох хамгийн бузар шүглэсэн хэт даврагч хүн сүрэг бол лалынхан юм шүү. Хятад лалынхан хоёрыг хэзээ ч даврааж болохгүй ! Германчуудын үндэсний үзэл хааччихаа вэ. Хэрэв Гитлер босоод ирдэгсэн бол одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёроо нам нам буудах байх даа.