ХЯТАД АВИЛГАД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСЭЭ ЭХ ОРОНД НЬ ХҮЧЭЭР БУЦААЖ, ЦААЗАЛСАН

khulgailagdsan-irged-750x350“Хятадын үндэстэн дамнан хүн хулгайлах хөтөлбөр АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаад тагнуулынхан харамсаж байна” гэсэн гарчигтай нийтлэл “The Week” сэтгүүлд 14 хоногийн өмнө нийтлэгджээ.

Хятад улс төрийн болон авилгын хэрэгт буруутгагдсан иргэдээ хилийн чанадаас албадан эх оронд нь буцаах буюу хулгайлж байна. 2012 оны сүүлээр Хятадын засгийн газраас хилийн чандад оргон зугтаасан 3,000 гаруй авилгатай холбоотой албан тушаалтан бий гэсэн мэдэгдэл хийсэн. Хэдийгээр энэ асуудлыг аль ч улс орон албан ёсоор тавиагүй байгаа ч барууны орнууд, Австрали Канад АНУ зэрэг улсуудын мэдээллийн хэрэгслээр цацагдаж, зарим  төрийн бус, хүний эрхийн байгууллагууд судалгаа хийсэн байна.  “FP” сэтгүүлийн судалгааг тоймлон хүргэе.

2017 онд тэрбумтан Сиао Жианхуа Хонконгийн “Дөрвөн улирал” зочид буудлын тансаг өрөөнөөсөө хулгайлагджээ. Канад, Хятадын давхар иргэншилтэй тэрбумтан тэргэнцэр дээр суулган толгойг нь бүтээгээд авч явж байгаа нь зочид буудлын камерт бичигдсэн юмсанж. Үл танигдах бүлэг эрэгтэй хүмүүс түүнийг авч явсан гэж камерын бичлэгийг харсан эх сурвалж сонинд өгсөн яриандаа дурдсан. Эрэгтэй гэж тодотгож буй шалгаан бол Сиао эмэгтэй бие хамгаалагчидтай бөгөөд түүнийг хулгайлагдах үед бие хамгаалагчид нь  юу ч хийж чадсангүй гэжээ.

Сүүлд олдсон мэдээллээр түүнийг Хятад руу усан онгоцоор авч явсан байна. Хэдийгээр цагдаагийнхан түүнийг хулгайлагдсан гэж үзсэн боловч Сиао өөрөө үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Жил гарны дараа Хятадын нутаг дэвсгэрт нас барсан байсныг мэдээллийн эх сурвалжаар баталгаажуулсан. Түүний 24 тэрбум ам.долларын хөрөнгө БНХАУ-ын засгийн газрын шууд оролцоотойгоор борлуулагдан, орлого нь тус улсын төрийн банкинд тушаагдсан.

Сиаог хулгайлсан энэ дүр зураг цорын ганц тохиолдол биш. 2015 оны 10-р сард Хонконгт  байрлалтай хэвлэх үйлдвэр, номын дэлгүүрийн эзэн Гүй Минхайг Тайланд дахь гэрээс нь хулгайлсан. Хэдэн сарын дараа Хятадын нэгэн телевизээр түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  шийтгэгдэн шоронд сууж буй Швед улсын иргэн гэж мэдээлсэн байна.

Харин түүний их сургуулийн найз Лее Бо-г 2015 оны 12-р сард Хятадын хүчнийхэн мөн л Хонконгоос хулгайлж эх оронд нь авчирчээ. Бо бас л Хятад-Британийн давхар иргэншилтэй байсан гэнэ.

Олон жилийн дараа эдгээр ижил төст хэргүүд сэтгүүлч, хууль хяналтынхны ажиглалтад өртөн бүртгэгдэж эхлэв. 2002 онд Хятадад нэр нөлөө бүхий ардчиллыг дэмжигч Ван Бингзан Хятадын эрх баригчдийн явуулсан ажиллагааны үеэр баригдан Хятадад ирсэн өдрөө алуулсан.

Хоёр жилийн дараа олны танил тэрс үзэлтэн Пэнг Минг Мъянмар улсаас хулгайлагдан  Хятадад хоригдож 2016 оны сүүлээр сэжигтэй байдлаар шоронд нас барсан байдаг.

Хятад улсын иргэдээ хүчээр эх оронд нь буцааж буй бодлого өргөн хүрээтэй компанит ажил болсон. Үнэндээ хулгайлагдаж буй хүмүүс нь хүчирхэг бизнесмен, Хятадын Коммунист Намын албан тушаалтнууд, тэрс үзэлтнүүд болон иргэний нийгмийн идэвхтэн нар байна. Тэд ихэвчлэн давхар иргэншилтэй байгаа юм. Хэдийгээр энэ асуудлыг засгийн газрууд албан ёсоор авч хэлэлцээгүй байгаа ч ихээр яригдах болсон.

Ер нь энэ төрлийн хүн хулгайлах үйл ажиллагааг зөвхөн Хятадын засгийн газар явуулж байгаа юм биш 9-р сарын 11-ны үйл явдлаас хойш АНУ ын“ ер бусын тоглолт ” нэрээр танил болсон ажиллагаа ч орно. Терроризмын халдлага үйлдсэн нэрээр гадаадын иргэдийг буруутгаж, тэднийг  гуравдагч орон руу илгээх, янз бүрээр тамлан зовоох зэргээр эрхийг нь зөрчиж байсан.

Гэхдээ Хятадын хүн хулгайлах үйл ажиллагаа нь зөвхөн гадаадад амьдарч байсан буюу одоо амьдарч байгаа авилгад сэжиглэгдсэн, авилгад холбогдсон эсвэл тодорхойгүй улс төрийн хэрэгтэн рүү чиглэж байгаа юм.

Үргэлжлэл бий……………………………

Бэлтгэсэн UPDOWN. MN


URL:

Сэтгэгдэл бичих