СЗСҮТөв, “Итгэлийн танхим”-тай боллоо

IMG_3701Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 2017 онд Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 103,630 хүн байна.

Манай улсын хэмжээнд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй байдаг. Эдгээр нь дэд бүтэц, орчны хүртээмж, боловсон хүчний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж чадахгүй байна. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүн үйлчлүүлэх тохиолдолд дохионы хэлээр зөвлөгөө өгөх, тэргэнцэртэй хүн үйлчүүлэхэд налуу зам, лифт байхгүй байх жишээтэй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд оролцох, зөвлөгөө мэдээллээр хангагдах эрх нь хязгаарлагдаж байна.

Иймээс СЗСҮТөв, “Итгэлийн танхим” ТББ, “Оюу Толгой” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид зориулсан стандартад нийцсэн, хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгее өгөх танхимыг засч тохижуулан хүлээлгэн өгч байна.

 

СЗСҮТөв, “Итгэлийн танхим”-тай боллоо

 

СЗСҮТөв, “Итгэлийн танхим”-тай боллоо

2017 оны 10 -р сард эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой 3 дэд төслийн нэг нь “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим” -г тохижуулах ажил юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцох боломжийг бий болгох зорилготой үйлчилгээний стандарт нэвтрүүлэх дэд төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах зорилготой дэд төслүүд мөн хэрэгжиж байна.

 

СЗСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, протез ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд “Итгэлийн танхим” ТББ -тай хамтран төслүүдийг хэрэгжүүлэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилтан албан хаагчид, дэд бүтэц, зөвлөгөө мэдээллээр ханган хамтран ажиллаж байна.

“Итгэлийн танхим” ТББ нь Жүжигчин Г. Ундармаагийн санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулагдснаас хойш 6 эмнэлэг, 2 хүүхдийн төвд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчинг бий болгох зорилготойгоор засвар тохижилтын ажлыгхийсэн байна. Нийт 1218м2 талбай, 388,1 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Г. Ундармаа 98,9 сая төгрөгийг бэлэн мөнгөөр хандивласан байна. Нийт төслийн хүрээнд 176 аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив тусламж үзүүлэн хамтран ажилласан.

 

СЗСҮТөв, “Итгэлийн танхим”-тай боллоо

 

СЗСҮТөв, “Итгэлийн танхим”-тай боллоо

“Оюу Толгой” ХХК нь ажилтнуудынхаа онцлог, ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдэнд ижил тэгш ялгаварлалгүй хандахыг чухалчилдаг. Аюулгүй ажиллагаа алдагдснаас бэртэл гэмтэл авч олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс нилээдгүй байна. Зорилтот бүлгийн чадавхыг хөгжүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, амьдралд итгэл төгс хандахад анхаарлаа хандуулж уг төсөлд 5000 ам.доллар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах төсөлд 5000 ам. доллар хандивлан хамтран ажиллаж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхыг бэхжүүлэх нь нийгмийн олон талт оролцоо , онцлог байдлыг дэмжих бас нэгэн боломж гэж харан бид төслүүдийг хамтран хэрэгжүүлсээр байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих