ЖАРАН тэрбуман хөөс

712-152349975730120795_1952262711514317_2103984642_n5acec18e475e1Доржзодов билүү, Болдоо билүү гэх Оросод бэлтгэгдсэн стратегич, улс төр судлаач залуу нийслэлийн гэх МАН-ын салбарын судалгааны багийг ахлаж, Сандуй, Ганбаатар гэдэг хоёр нөхөрт 60 тэрбумыг босгох боломжийг судлаж өгчээ. Сандуй, Ганбаатар, мань гурав үүнийгээ нэлээд олон газар ярьсан байх магадлалтайг өөрсдийнх нь сүүлд өгсөн ярианаас сонсож болно.

Доржзодов өөрийн төлөвлөгөөгөө танилцуулж, ийм боломж байгааг ярихдаа өөрөө өөрийгөө бичиж, тагнаж явжээ гэж 60 тэрбумын гэх 90 минутын бичлэгийг сонсох явцад анзаарагдлаа. Доржзодов нь 2014 онд хийгдсэн гэх энэ бичлэгийн 47 минут 14 секундээс эхлэж, өөрийгөө танилцуулж, Монт-Ирвэс судалгааны нууц багаа магтах ба Сандуй, Ганбаатар хоёрын яриан дундуур 68 минут 10 секундэд нөгөө хоёрынхоо яриаг залруулж “Нэг ёсондоо Барууны Fundraising” гэж тодруулж өгч байна. Энэ мэтээр бичлэг дээр судалгааны гол ахлагч нь Доржзодов байгаа нь илт байх ба тэрээр судалгааг нь шүүрч аван өөрсдийг нь өгөөш болгон ашиглаад байгааг мэдэхгүй байгаа Сандуй, Ганбаатар гэдэг хоёр нөхрийг ёстой далдагануулж байх юм.
Энэхүү бичлэг дээр хэд хэдэн газар Ардчилсан намынханыг судласнаа ярьдаг ба Ардчилсан намын пи-арчид бүтэн бичлэг гаргахдаа тэдгээрийг нь хасч, тавьж байлаа. 2016 оны сонгуулиар энэ бичлэгийг хэсэгчлэн гаргасныг, тэр үед хэсэгхэн яригдаад өнгөрснийг санаж байгаа байх.
Youtube дээр байгаа уг бичлэгийн 67 минут 57 секундэд “2012 оны сонгуулийн дараа нийслэл дээр Ардчилсан намынхан ингэж мөнгийг нь аваад хүмүүсээ шууд томилоод явчихсан. Тэдний нэг алдаа нь чадваргүй хүмүүсийг мөнгийг нь авсан л бол тавьсан” гэх яриа бий. Үнэндээ энэ бичлэгүүдийг бүтнээр нь сонссон сэтгүүлч, түүнийг задлаж дүгнэсэн иргэн байгаа эсэхэд эргэлзмээр. Пи-Ар сонирхдог оюутнууд хичээл болгон сонсвол зүгээр санагдлаа.
Жаран тэрбумаар балбуулаад байгаа М. Энхболд ч энэ бичлэгээ бүрэн сонсоогүй байх гэмээр. М. Энхболдын хэлж байгаа нь “Энэ худлаа. Энэ эвлүүлэг”. Өөр юм ярьдаггүй.
Өөрөө бүтэн сонссон бол ядаж “Хүний ярьсаныг сонссоныхоо төлөө би яахаараа хариуцлага хүлээдэг юм. Хэдэн залуучууд юм яриад, тайлбарлаад л байсан. Дараа нь Доржзодов бичлэгээ заръя гэж манай намынханд хэлсэн байсан. Би хүний яриаг сонссоныхоо төлөө яахаараа шантаажлуулж байдаг юм. Шантаажлуулаад мөнгө өгөөгүй гэж намайг загнаад байгаа юмуу” гээд хэлчихсэн бол энэ мэдээ тэгээд сарничих байлаа. Яг л Ц. Нямдорж ГОК-д шахааны бизнес хийсэн гэж бичүүлж байхдаа тайлбар хийсэн шиг “Тийм. Манай хүү гуйгаад байсан юм. Би эцэг хүний хувьд ГОК руу ярьсан юм. Тэгээд ямар хууль зөрчсийн?” гэдэгтэй адил хариулт болох байлаа. Доржзодов өөрөө судласнаа өөрөө танилцуулаад, өөрөө өөрийгөө чагнаад, өөрөө мөнгө нэхээд, Улсын баатар болох шахлаа шүү дээ.
Жаран тэрбумын бичлэгийг үнэн байж магад гээд хууль хяналтынхан М. Энхболдыг хэсэгтээ ноолж, 1500 гаруй төрийн албан хаагчдыг шалгаад тогтоож чадсангүй. Тэр олон төрийн албан хаагчаас ухаад ухаад юм гарсангүй. Бүр Женко ерөнхийлөгч болчихоод тусгайлан үүрэг өгөөд ч тогтоож чадсангүй. Худлаа юм худлаа гэдэг нь тогтоогтож, манай Еөөк Доржзодов билүү, Болдоод Улсын Баатар өгөхөөсөө татгалзав. Сандуй ч улс төрийн хувьд бялба нүдүүлэв.
Хаанаас хэний даалгавараар ийм юм хийснийг нь манай улсын аюулгүй байдлынхан ч судлахгүй энэ сэдэв ингээд хаягдаваа. Сонгуулийн үеэр ашигласан 60 тэрбумын бичлэг 60 тэрбуман хөөс болон замхрав. Хэн зохион байгуулав? Тэр хөөрхий ганц залуу ганцаараа чадах уу? Гадны улсын тоглоом болсоор байх уу, монголчуудаа. Цонхоор янз бүрийн ялаа ниссээр, биднийг дахин дахин хагаралдуулсаар л байна.
Г.Өлзий
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих