НӨХДИЙНХӨӨ АМИЙГ АВАРСАН ТАЛИЙГААЧ ОФИЦЕР Б.МӨНГӨНШАГАЙД БААТАР ЦОЛ НЭХЭН ОЛГОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ГЭВ
Өнгөрсөн жил Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид гранат дэлбэрсэний улмаас хоёр алба хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тодруулбал, тус ангийн офицер Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд бусдынхаа хамт гранат шидэх бэлтгэлийг хангуулж байгаад осолдсон байдаг. Тухайн үед бэлтгэлийг зэвсгийн офицер Б.Мөнгөншагай удирдан явуулж байсан бөгөөд байдал бишдсэнийг мэдмэгцээ гранатыг өөрийн биеэрээ дарж хэвтэн бусдынхаа амийг аварсан баатарлаг гавьяатай нэгэн билээ.
Талийгаачийн эгч Б.Мөнхзаяа “Миний дүү эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж анд нөхөд албан хаагчдынхаа амийг аварч тэнгэрийн оронд очсон билээ. Цаг хугацаа харвасан сум шиг л хурдан өнгөрч нэг жил болсон байна. Дүүгийн минь баатарлаг гавьяаг үнэлж Баатар цол нэхэн олгуулах хүсэлтэй байна. Дэмжиж байгаа хүмүүс нь шэйр хийн дамжуулж өгнө үү” гэсэн зурвасыг зургийнх нь хамт нүүр номондоо оруулсаныг олон хүн дэмжсэн байна.
URL: