С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацааг 30 хоног сунгав
Сангийн сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан бөгөөд хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан тохиолдолд 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэн баривчлан саатуулсан нь үндэслэлтэй эсэх болон үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх ёстой. Энэ дагуу өчигдөр прокурорын байгууллагаас мэдэгдлийг ирүүлснээр өнөөдөр 10.00 цагт шүүх хурал хуралдаж эхэллээ.
Үүнтэй зэрэгцээд өчигдөр оройноос Ерөнхий сайд асан С.Баярыг сулласан гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалж анхааруулав.
Өнөөдөр 10.00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд эхэлсэн хурлаас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног саатуулахаар боллоо. Ч.Сайханбилэг, С.Баяр нар цагдан хорих 461-р ангиас шүүх хуралдаанд онлайнаар оролцсон байна.
Мөн Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар болсон талаар түүний өмгөөлөгч Л.Данзанням мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, байцаалт авна гэж дуудан гурван цаг гаруй байцаасны дараа шууд цагдан хорьсон. Ерөнхий сайд байсан хүний хувьд Ч.Сайханбилэг төрийн тусгай хамгаалалтад байдаг. Энэ тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай хамт хорьж, цагдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм” гэлээ.
Мөн өмгөөлөгчийнх нь зүгээс АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд хэлбэрийг сонгож байгааг нь буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Прокурорын байгууллагаас өмнө нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудан ирүүлэх саналаа хүргүүлээд байсан юм. Тэрбээр прокурорын байгууллага дуудах бүрт өөрийн тайлбараа өгч, хариу өгч байсан. Онцгой шалтгааны улмаас гадаадад байгаа шалтгаанаа тайлбарласан ил захидлаа илгээж байсан юм.
Сануулахад, Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга Т.Амаржаргал нарыг дөрөвдүгээр сарын 1-нд баривчилсан бөгөөд саатуулах хугацааг 30 хоногоор сунгаад байгаа юм.
А.Ану
https://www.infomongol.mn/content/read/157507.htm
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thank you
bath