“Лалын улс” сүрдүүлэг хийв

779ade9d1c16cb9great“Лалын улс” алан хядагч байгууллагын зэвсэгт дайчид энэ зун Оросын 11 хотод зохиогдох Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр халдлага хийхээр төлөвлөж байгаа гэдгээ цахим сүлжээнд бичих болов. Түүнээс гадна тарааж буй нэгэн зурагт хуудас дээр цэнгэлдэх хүрээлэнд индэр дээрээс үг хэлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зураг ч байгаа аж.

 

Түүн рүү мэргэн буудагчийн винтов буугаар шагайсан зургийг байрлуулжээ. Путинээс холгүйхэн гартаа АК-47 автомат барьсан алан хядагч дүрслэгджээ. Алан хядагчид “Путин лалын шашинтнуудыг хороосныхоо хариуг хүртэнэ” хэмээн бичих болов.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих