“Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр хүн нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна”
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан “Дуулах өдөр” ахмадын дуун цэнгүүний үеэр 60 орчим насны эмэгтэй нас баржээ.
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Талийгаач нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 60 орчим насны эмэгтэй. Тоглолтын үеэр буюу 20:00 цагийн орчимд нас барсан бөгөөд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Ямар шалтгааны улмаас нас барсныг Шүүхийн шинжилгээний хариугаар тогтооно. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.
Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл хийж тус газрын дэд дарга Н.Нямхорлоо “Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бөхийн өргөө концерт, олон нийтийн үйлчилгээ явуулах зориулалтгүй. Бөх барилдах үйл ажиллагаа явуулах, түүндээ таарсан стандартаар баригдсан барилга” хэмээн мэдэгдэж байсан билээ.
М.СУВДАНЗАЯА, IKON.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бүжигчин БатЭрдэнэ л санаачилж, хоригийг зөрчин байж хийлгэсэн бүжиг дээ