Лэброн Жэймс хамгийн залуудаа 31000 оноонд хүрсэн тоглогч болжээ
Кливленд Кавальерс багийн гол тоглогч Лэброн Жэймс өнөөдөр Филадельфи 76 багийн эсрэг замналынхаа 31000 дахь оноогоо авлаа. Тэрбээр NBA-ийн түүхэнд хамгийн залуудаа 31000 оноонд хүрсэн тоглогч болов.
Харин тус тоглолтод 130-132 харьцаагаар Сиксерс хожсон бол 49 хожил 31 хожигдолтой болж бүсдээ гуравт бичигдэж эхэлжээ. Харин Кавальерс нэг хожигдолын илүүгээр ард нь бичигдэж байна.
Тус тоглолтод Бэн Симмонс 27 оноо, 15 самбар, 13 дамжуулалтыг гүйцэтгэж энэ улирлын 12 дахь трипл даблаа хийсэн бол ЖЖ Рэдик 28 оноо, Марко Белинэли 23 оноог авчээ. Харин эсрэг багаас 44 оноо, 11 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийсэн байна
URL: