“ТРАНШЕЙНЫ” ХҮҮХДҮҮД НЭГ Л ӨДӨР “ЧИМЭЭГҮЙ” БОЛЧИХСОН, ТЭД ХААЧИВ?

huuhduudХүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болох нь эцэг эхчүүд, олон нийтийн сэтгэлийн түгшээгээд буй. Өнгөрсөн оны байдлаар нийт 32 хүүхэд алга болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Буйдхан газарын жижигхэн суманд сураггүй болсон Д.Сэржмядаг охин өнөөдрийг хүртэл олдоогүй. Охиныг алга болсны дараа “Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олдоход контейнерт хорьсон байсан гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, ташаа мэдээлэл болохыг нь олж тогтоосон. Хамгийн сүүлд 15 настай Т.Цогт гэх хүү энэ сарын 2-нд оройн 19:22 цагт гэрээсээ яармаг орлоо гэж хэлээд сураггүй болсон. Энэ хүүхэд аутизмтай учир өөрийгөө илэрхийлэх чадвар муу гэнэ. Цагдаа нар түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Улсын хэмжээнд өдөрт дунджаар 10-15 хүн алга боллоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг байна. Тэдний 50 хувь нь тухайн өдөртөө олддог бол зарим нь өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж. Одоогоос хоёр жилийн өмнө алга болсон гурван хүүхэд өнөөдрийг хүртэл амьд үхсэн нь тодорхойгүй байгаа бол 2016 онд Архангай  аймгийн Орхон голд сэлэх гэж явсан дөрвөн хүүхэд мөн л алга болоод усанд хаясан чулуу шиг сураггүй болоод буй.

Эдгээр алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас тасралтгүй явуулдаг гэх мэдээллийг өгч байгаа хэдий ч  хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа гол асуудал нь хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ? гэсэн асуултын хариуд өнөөдөр эрэл мухардаад буй. Хэдхэн жилийн өмнө гуйлга гуйж, эцэг эхийн хайр энэрэлийг үзэж чадалгүй хорвоогийн хатуу бүхнийг бяцхан биеэрээ туулсан тэр ““траншейны” гэх тодотголтой хүүхдүүд нэг л өдөр “чимээгүй”  болчихсон. Үүнд  хэн ч юу ч хэлээгүй. Цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээлэл бол ар гэртэй хүүхдүүийн бүртгэл юм. Харин тэднийг яагаад алга болсоныг өнөөдөр урд хөрш рүү хүний наймааны золиос болсон гэх хүмүүсийн цуу яриа, албан бус мэдээлэлээс өөр юу ч тодорхойгүй байгаа юм. Бид өнөөдөр ирээдүйн залгамж халаа болсон бяцхан үрсэд анхаарлаа хандуулж, тэдэнд  монгол төрийн хамгаалалт үгүйлэгдэж байгааг алга болсон хүүхүүдээс харж болно. Тэдний төлөө “За” гэж дуугарах хүн бүрийн хариуцлага үгүйлэгдэж байна.

UPDOWN.MN


URL:

Сэтгэгдэл бичих