Сампунг худалдааны төвд болсон эмгэнэлт үйл явдал
1995 оны 6 сарын 25 нд Сөүлийн төвд байрлах Сампунг (Sampoong) худалдааны төвийн нуралт
Өмнөд Солонгосын барилгын түүхэнд гарсан хамгийн эмгэнэлт явдал байв. Үүнд нэр төртэй хүний хийсэн алдаа ба шунал нөлөөлсөн байна.
Ли Жун
Сампунгийн барилгыг Sampoong Group барих гэрээнд Ли Жун өөрөө биечлэн удирдахаар гарын үсэг зурсан байдаг. Энэ барилгын анхны архитектурт 4 давхар орон сууцны байр тусгагдсныг барилгын ажлын ид дундын явцад 5 давхар, усан сантай худалдааны төв болгон өөрчлөх санаа орсонтой холбоотой байв. Цахилгаан шаттай болгож даацын хананы нэгийг дур мэдэн өөрчлүүлснийг ажил гүйцэтгэж байсан барилгын компани эсэргүүцсэн учир ажлын гэрээг цуцалж хувийн барилгын компаниар гүйцэтгүүлсэн байдаг. Анхны гүйцэтгэгч барилгын компани гомдол гаргасан ч Ли Жун асар их хэмжээний мөнгөн хахууль өгч 1989 онд улсын комисст хүлээлгэн өгч , 1990 он гэхэд асар том хүрээний худалдааны төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байлаа. Нэг өдөрт 40 000 худалдан авагч үйлчлүүлдэг хэмээн тоон үзүүлэлт хийгдсэн байдаг.
Гамшгийн эхлэл
1995 оны 4 сард таван давхар Сампунг худалдааны төвийн таазанд хагарал гарав.
Үүнийг сонсож мэдсэн Ли Жун төвийг яаралтай хаахын оронд 5 давхрын худалдааны төвийг хонгилд нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. 6 сарын 29 нд хаагдсан 5 давхрын таазны хагарал ихэссэн ч чимээгүй байсан нь нэг өдрийн худалдааны орлогыг тооцоолон бодсон Ли Жун засвар хийх аюулгүй байдлын хуулийг аймшигтайгаар зөрчсөнд байв.
Хэдэн цагийн дараа
Сампунг худалдааны төвийн таван давхрын барилгад бүрэн хэмжээний нуралт эхлэж хонгилын үйлчилгээний салбарт үйлчлүүлж байсан 1,500 гаран хүн нурангид дарагдаж 502 хүн газар дээрээ нас барж, 216 сая долларын хохирол учирсан. Нурангид дарагсдыг аврах ажиллагаа эхлэж 17 хоног дээрээ аврагдсан сүүлчийн хүн 19-настай Парк Сеунг Хьюн байжээ.
Энэ хэрэгт
Ли Жун, түүний хүү Сөүл хотын прокурорууд, Sampoong Group ийн барилгын менежерүүд хэрэгт татагдаж Ли Жунд 7 жил 5 сарын хорих ял оноож, Sampoong Group ыг татан буулгасан байдаг.
Нас барагсад болон гэмтэгсдийн ар гэрт 350 сая долларын нөхөн олговрыг гаргуулан төлүүлэв.
Сөүлийн метроны нэг буудалд амь үрэгсдийн дурсгалд зориулан хөшөө босгосноор энэ гамшиг дууссан юм.
Сайхан Уул
URL: