Афганистан дахь Монгол цустай охид

19350

Эд бол Афганистан дахь Монгол цустай охид. Тэднийг Хазара буюу Мянгат гэж дууддаг. Бараг 800 жилийн Өмнөд Азид нүүж очсон Монголчууд. Тэд Ил хаант улсын Хүлэгү, Төмөр, Бабур нарын үр сад юм. Саяханыг болтол 6-7 саяуулаа тэд байсан жил ирэх тусам цөөрч байгаа.

Английн колончлол, Афганы дайн, Талибын дэглэм, Пуштуны гадуурхал гээд гай зовлон мундахгүй. Одоо ч тэдний амьдардаг нутагт гэрэл цахилгаан байхгүй, зам харилцаа тавиагүй, ОУ-ын тусламж очдоггүй.

Мөн Хазара эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол иргэний эрх байнга зөрчигдөж байна. Гэвч Хазарачууд хэзээ нэг өдөр биднийг Монголчууд ирж авна гэж хүлээдэг юм гэнэ лээ. Яагаад ч юм Хазара охид бүрийн нүднээс нэг тийм хөнгөн гуниг мэдрэгдэнэ. Ай хөөрхий элэг нэгт ахан дүүс минь!


URL:

Сэтгэгдэл бичих