Б.Наранхүү гишүүн чуулганы нээлтэд “иржээ”
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Эрхэм гишүүд хуралдаандаа монгол дээлээр гоёсон харагдана лээ. Тэр дундаа эмэгтэй гишүүд бүгд улаан, хар, хөх, эрээн чисчүү, торгон дээлээр, харин гишүүн С.Жавхлан улаан өнгийн дээл өмсөж, үндэсний хувцсаараа гаргарчээ. Ер нь хавар, намрын чуулганы нээлт дээр гишүүд үндэсний хувцсаараа гангардаг уламжлалтай.
Хаврын чуулганы нээлт дээр гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах хуулийн төсөл батлахаа УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулга ч гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, ажлаа хийдүүлдэг хэсгийг томилсон бол халж чаддаг байхыг анхааруулсан.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн хоёр жил гаруйн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцдоггүй, таслалтаараа тэргүүлж яваа эрхэм бол Б.Наранхүү. Харин тэрбээр өнөөдрийн хаврын чуулганы хуралдаанд “хүрэлцэн ирсэн” байна лээ. Гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатах хуулийг ярьж байгаатай холбоотой эрхэм гишүүн энэ удаад үүргээ ухамсарлан, чуулганы нээлтдээ иржээ, харин дараа дараагийн хуралдаанууддаа оролцох эсэхийг олон нийт ажиглаж л байгаа шүү.
Хууль боловсруулах үндсэн үүргээ биелүүлэхгүй бол буцаан татах сонгогчдын эрх ч нээлттэй байгаа.
URL: