Францын төмөр замынхан 3 сарын хугацаатай ажил хаялт зарлалаа

e17ad3d3d97038c83f49629d02305652_x3Францын  төмөр замынхан   3  сарын хугацаатай  ажил  хаялт зарлаад  байна.  Үүнтэй  холбоотойгоор  алсын  зайд  явдаг  7 галт  тэрэгний 1 нь,  харин  орон нутгийн  5 галт  тэрэгний нэг нь л  замд  гарсан  байна.  Мөн  хот   хоорондын  галт тэрэгний  хөдөлгөөн  ихээхэн  саатаад  байна. Үүнтэй  холбоотойгоор   зорчигчид   багагүй  хүндрэл  бэрхшээлтэй  учирч  байна.  Хүмүүс  буудлууд  дээр  галт тэрэг хүлээн   олон  цаг  саатахад  хүрч  байна.  Францын Үндэсний  хурал дээр   Ерөнхий сайд  Эдуард  Филипп  энэ  асуудлыг  хөндөж  ярихдаа  ажил хаялт, жагсаал цуглаан  хийх эрхтэй гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Гэхдээ  олон сая иргэний  эрхийг  ч  бас хүндэтгэх хэрэгтэйг  анхааруулсан байна.

Төмөр замчдаас гадна   агаарын тээврийн эйрфранс  компанийнхан  бас ажил  хаялт зарлаж  байгаагаа мэдэгдээд  байгаа  юм.  Төмөр замчид  засгийн газраас зарласан шинэтгэлийн бодлогыг , харин  агаарын тээврийн компанийнхан   цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж  байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих