ХӨВСГӨЛД ОЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр/04.02/ 16:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 45 иргэн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
URL: