1. АТГ-ын 2017 оны үйл ажиллагааны товч тайлан гарсан. ОНЗ- өөс тус ажлын тайланд дүн шинжилгээ хийхэд манай улсын Авлигатай тэмцэх ажил чанаргүй, үр дүнгүй байна. Учир нь төрийн өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хоорондын хамаарал бүхий санаатай үйлдэгддэг бүлэглэдэг / 60 тэрбум, Оффшор, Эрдэнэтийн луйвар, Лицензийн наймаа гэх мэт/ гэмт хэрэг юм. Төрийн өндөр албан тушаалтнууд, Төрийн эрх барьсан намын ивээл хүртсэн бизнесүүд гэрлийн хурдаар хөлжиж, төрийн өмчөөр өсөн бойжоод байгааг мэдэхгүй хүн алга. Ийм байдалд оруулахгүйн тулд 11 жилийн өмнө Авлигатай тэмц, авлигыг таслан зогсоо, авлигагүй нийгэмд амьдрах нөхцлийг бүрдүүл, авлигад хариуцлага тооц гэж АТГазрыг УИХ-ын байгууллага статустайгаар байгуулсан. Өнөөдөр нийгмийн бүхий л салбар авлигад идэгдчихлээ. Үлдсэн салбар байхгүй.
2. Нийгмийг бүхэлд авлигад идүүлсний хариуцлагыг УИХ, АТГ хүлээх ёстой. АТГ нь УИХ-ын байгууллага. Энэ байгууллагын ажил сайн муу байх нь УИХ-аас шууд хамааралтай. Авлигын төсөөллийн индексээр Монгол улс эрс ухарсан, хариуцлага тооцох АТГ болон хуулийн байгууллагууд нь хараат болсон гэдгийг Олон улсын байгууллагаас дэлхий дахинаа мэдэгдчихлээ. УИХ АТГ-т ямар ч хариуцлага тооцсонгүй чив чимээгүй байна. Оффшорчид нь төрийн өндөр албан тушаалтнууд байна. Бусад орнууд оффшор дахь хөрөнгөө татаж, хариуцлагаа тооцчихлоо. Манай улс бас юу ч хийгээгүй байна. Авлигачдыг хашрааж чадахгүй байгаа АТГ-д олон нийт итгэх боломжгүй болсон байна. Иймд УИХ хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараахаас еөр гарцгүй байна. Ер нь төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын гэмт хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд оролцчихоод байхад хариуцлага тооцохгүй өдий хүрлээ.
3. АТГ-ын дарга, дэд даргын томилгоо АЭХ-ийн 21 дүгээр зүйл 21,1-ээр зохицуулж, Ерөнхийлөгч санал болгосноор УИХ 6 жилээр томилно. АЭХ-ийн 22 дүгээр зүйлийн 22.1.3 —т зааснаар 6 жилээр бүрэн эрх нь дуусгавар болно. АЭХ-ийн 22 дүгээр зүйлийн 22.1.1 т өөрөө хүсэлт гаргасан, 22.1.2-т биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон бол нөхөн томилгоо хийхээр заасан. АЭХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.5-д нөхөн томилогдвол 21.1-д заасан 6 жилээр хугацаа нь дуусахаар тус тус зохицуулсан байна. Хууль нэг мөр хэрэгжих зарчим үйлчилдэг. АТГ-ын дарга Н.Ганболд 2011.11,18-нд УИХ-аас томилогдсон. Н.Ганболдын бүрэн эрхийг хугацаа 2017.11.18-нд дуусах байсан боловч тэр өөрөө хүсэлтээ өгч 2016.07.08-ны өдөр чөлөөлөгдөж, Х.Энхжаргал нөхөн томилогдсон. Хуульд зааснаар нөхөн томилогдсон Х.Энхжаргалын хугацаа 2017.11.18-ны өдөр дууссан байна. Цагаан дээр хараар бичсэн УИХ-ын баталсан хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй юм.
4. ЦЕГ-ын ЭЗГХТХ-ээс УБТЗ ХНН төрийн өмчит компаний дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү, хүүгийн компанид нэгжпэг хийж, сүүлийн 3 жил хагасын хугацаанд ойролцоогоор 7,3 сая ам доллар буюу 17 тэрбум 520 сая төгрөг эргэлдснийг илрүүлсэнд талархаж байна.
5. АЭХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны 2016, 2017 оны ХОМ-ийг УИХ-ын ХЗБХ-ноос зарлах хүсэлтийг ОНЗ-өөс хоёр сард хүргүүлсэн хариу ирээгүй байна.
АТГ-ын ОНЗ
URL: