Зүрхний өвчтэй хүнд хэрэгтэй хоол хүнс
Байгалийн гаралтай цэвэр ургамлууд нь (хоол хүнсэнд өргөн ашигладаг ногоон өнгөт ургамлууд) зүрхний эрүүл мэндэд маш сайн. Тэдгээр нь сайхан амттайгаас гадна асар их хун тамирын нөөц юм. Эдгээрийг самар, жимс, кофе-тай хамт хэрэглэх нь зүрхэнд тустай мэргэн арга юм. Зүрхний өвнин, цус харвах, даралт ихсэх, өндөр холестерин, болон чихрийн шижин өвчинтэй тэмцэх гайхалтай аргыг уншаарай.
Хар шош
Зөөлөн, амтлаг хар шош нь антиоксидент, магни гэх мэт тэжээлэг бодис агуулсан даралт багадалтын эсрэг сайн нөлөөтэй төдийгүй холестерин болон цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Зүрхний эрүүл мэндэд сайн.
Зөвлөмж: Лаазалсан хар шошыг гоймонтой шөл болон саладанд нэмж хэрэглэхэд тохиромжтой. Улаан дарс Хэрэв та бага зэргийн архи, улаан дарс уувап таны зүрхэнд тустай юм. Улаан дарс нь мөн антиоксидент агуулдаг учир судасны ханын хатуурлаас хамгаалж байдаг.
Зөвлөмж: Өдөрт нэг удаагийн уух хэмжээгээр нэг л удаа уух. Архи нь магадгүй аспирин болон бусад эмчилгээг хэрэглэх гол шалтгаан болдог. Хэтэрхий их архи хэрэглэх нь харин ч бүр зүрхний өвчинд хүргэх аюултай.
Салмон загас
Омега-З-аар баялаг зүрхний эрүүл мэндэд хамгийн тустай хоол. Омега-3 нь зүрхний хэм алдагдах, зүрхнээс шалтгаалсан гэнэтийн үхэлд хүрэх эрсдэлийг бууруулдаг. Мөн цус багадалт болон бусад үрэвслийг дардаг. АНУ-ын зүрхний нийгэмлэгээс салмон эсвэл ямар нэг загасны махыг долоо хоногт хоёр удаа заавал хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг.
Зөвлөмж: ногоон ургамлыг хүнсний ногоотой хамт тугалган цаасанд боон жигнэнэ. Бэлэн болсон салмоныг саладтай хамт иднэ.
Газрын самар
Өдөрт атга газрын самрыг идэхэд зүрхний өвчний үрэвсэл болон холестерины хэмжээг бууруулдаг. Газрын самар нь омега-3, эслэгээр баялаг. Энэ нь чипс, жигнэмэг адил амтлаг ч таргалуулах бодис, өндөр калори агуулдаггүй учир санаа зоволтгүй. Мөн бусад төрлийн самар ч зүрхний эрүүл мэндэд тустай. Таргалуулдаггүй, холестерин болон чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой.
Зөвлөмж: Нэг атга газрын самар нь 300 калор агуулдаг. Үүнийг саладны хачираар хэрэглэж болно. Мандарин, гүзээлзгэнэ гэх мэт амтлаг, шүүслэг жимснүүд нь холестерины хэмжээш бууруулдаг төдийгүй цусны даралт багасах өвчинд мөн тустай.
Лууван
Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар идэхэд шаржигнасан, сайхан амтгай лууван нь цусан дахь сахарын хэмжээ ихсэх болон чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг гэдэг нь тогтоогдсон. Энэ нь мөн холестерины эсрэг хүчтэй хүнс юм. Лууван нь дотоод эсийн хүчиллэг сэргээх явцыг идэвхжүүлдэг. Лууванг байнга хэрэглэх нь цусан дахь үндсэн антиоксидантын агуулгыг нэмэгдүүлж, бие махбодын дархпааны системийг (ялангуяа настай хүмүүст) сайжруулдаг. Энэ ногоонд каротин их хэмжээгээр агуулагддаг бөгөөд уг бодис бие махбодод орохоороо А витамин болон хувирдаг. Луувангаас өөр ямар ч ногоо жимсэнд ийм их каротин агуулагддаггүй.
Тараг
Тарагны сүүн хүчлийн бактериуд нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Таргийг байнга уух нь холестеринийг бууруулж, ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг.Тарагт бий болсон органик хүчил нь ходоодны шүүрэлд сэдэлт өгч гэдэсний хөдөлгөөнд тус дөхөм үзүүлдэг бөгөөд гэдсэнд байгаа хортой бактерийг арилгаж өтгөн хаталтаас сэргийлж чаддаг. Тараг байнга уухад нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхэждэг. Тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай ба тараган дахь амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үсний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин
URL: