С.Баярын стратеги…
Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, Оюу толгойн гэрээг хар толгойгоороо хариуцан дампууруулсан, Оффшорт мөнгөө нуусан этгээд бол С.Баяр. Монголчуудын ой санамж 1,6 жил байдаг хэмээн МАН-ынхан ярьдаг. Тийм учраас С.Баярыг анхаарлаас гаргахын тулд лам ч үгүй, нам ч үгүй болсон С.Баярцогтыг олон нийтийн дунд бага багаар хаяж өглөө.
Олон нийт С.Баярцогтыг хэмлээд хамгийн гол хүн С.Баярыг анхаарлаасаа холдуулж орхилоо. Уг нь бол хамгийн түрүүнд хариуцлага ярих хүн С.Баяр л даа. “Ажлаа өгч байгаа аажуу уужуухан АТГ-тай учраа олно” ч гэх шиг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь тодорхой болчихоод байгаа С.Баярыг МАН хамгаалаад үлдэх шинжтэй. Шударга ёсыг бий болгоно, сэлэмдэнэ, бярдана гэсэн нөхдүүд хаагуур явна вэ.
С.Баярыг намынх нь нөхдүүд стратегич гэж үздэг учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг урин авчирч удирдуулсан билээ. Түүний олны анхааралд өртөх, гарах тоглолтуудын нэгээхэн хэсэг, стратеги бол С.Баярцогт болсон харагдана. Өнөө цагт ардын хүүхдийг гэлтгүй авлигачдыг хүртэл алаг үзэх юм даа.
Б.Жаргалсайхан
URL: