АТГ-ын шинэ даргад нэр дэвшихээр яригдаж буй хүмүүс

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганаар түүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилох аж.
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосны үндсэн дээр УИХ хэлэлцэн батлах ёстой.
АТГ-ын дараагийн даргаар генерал Б.Билэгт, хуульч Д.Дорлигжав нарын аль нэгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлж магадгүй гэх шуум сонсогдож эхлэв. Ингээд АТГ-ын шинэ тэргүүнд нэр дэвших магадлалтай байгаа хоёр эрхмийн тухай товч танилцуулья.

19048

Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, МУИС, Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан.

Дамбий овогтой Дорлигжав 1959 оны 7-р сарын 24-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. ЗХУ-ын Москва хотын “Цэргийн Улстөрийн” дээд сургууль, МУИС-ийн Хуулийн ангид суралцаж төгссөн. МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга, БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалах яамны сайд, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор зэрэг албыг тус тус хашиж байсан. Д.Мөрөн.

Ийм хүмүүс авлигалтай тэмцэж чадахгүй, Бид 27 жил харсан, мэдсэн❗️Энэ 2 хүнийг шахаад2 шүүс байтугай дусал ус ч гарахгүй❗️
АТГ-н дарга нь өнөөгийн Монголын авлигалд идэгдсэн нийгэмд хамгаас чухал алба болоод байна. Тиймээс АТГ-н даргад ЭХ ОРНЫХОО төлөө амиа өгч чадах, ЭХ ОРНОО гэсэн чин хүсэлтэй олны танил бус залуу хүнийг тавих хэрэгтэй❗️

https://www.facebook.com/photo.php?fbid=618724215130903&set=gm.450969618666551&type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих