Дансандаа тэрбумтай төрийн түшээд

2591fd396476d8310bf489a3304fac10bc6dce96Жил бүр төрийн өндөр дээд албан хаагч 200 гаруй иргэний хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг билээ. Энэ жилийн хувьд зөвхөн өндөр албан тушаалтнаас гадна дундаас доош албан тушаалтай төрийн албан хаагчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болсоноор 40 мянга гаруй албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад байна.Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт зарим УИХ-ын гүшүүдийн хөрөнгийн хэмжээ буурсан байна. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга мэдүүлэхдээ өөрийн эзэмшилд 912 сая 900 мянган төгрөгний үнэ бүхий 2 орон сууц “LX 570” автомашинтай хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс гадна гурван тэрбум 131 сая 70 мян төгрөгийн хадгаламж эзэмшдэг. Мөн хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэг Женко Тур Бюро, Талх чихэр, Түмэн хишигтэн зэрэг 16 компани байдаг хэмээжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд. Түүний хувьд жилийн орлого 118 сая 104 мянга гаруй төгрөг бол гэр бүлийнхний орлого нь 67 сая 660 мянга гаруй төгрөг гэж мэдүүлсэн байна.  Хувьдаа “Ланд 200” загварын 120 сая төгрөгийн автомашин, гурван орон сууцтай энэ нь нэг тэрбум 108 сая 600 мянган төгрөгийн үнэлэмжтэй 3 орон сууцтай. Түүнд адуу 300, хурдан удмын 60 адуутай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 290 саяар үнэлэгдэж, хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгтэй, “Говь, Зоос гоёл, Авто импекс 7 компанид хөрөнгө оруулж хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн бол Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх. Ерөнхий сайд 134 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн орлого нь 2 сая төгрөг. 162 сая төгрөгөөр үнэлэгдэх хувийн хоёр орон сууцтай, гурван машинтай. Машинууд нь 284 сая 58 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Харин хадгаламжиндаа тэрбум 750 сая төгрөг хуримтлуулсан. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлсэн байна.

Бас нэгэн сонирхолтой мэдүүлэг бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. Түүний хувьд 2015 ХОМ-ээ мэдүүлэхдээ жилийн орлогоо 3 тэрбум 994 сая, 2016 онд 1 тэрбум 394 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Тэгвэл түүний энэ жилийн орлогоо 39 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Гэр бүлийн гишүүд орлогогүй гэж мэдүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. 355 сая төгрөгийн 4 орон сууцтай байсан бол өдгөө 217 сая төгрөгийн 2 орон сууцтай болсон байна. Хадгаламжиндаа 12 тэрбум төгрөгтэй байсан бол одоо 40 сая төгрөг болтлоо буурчээ. Харин Худалдаа хөгжлийн банкинд 7 сая төгрөгийн зээлтэй. Монцемент билдинг материалс ХХК, Монполимет ХХК-д хувь эзэмшдэг гэжээ. Өнгөрсөн оноос хөрөнгө орлогын мэдүүлэг нь өөрчлөгдөж нэмэгдсэн албан тушаалтнуудыг иргэдээс ирсэн санал гомдол болоод хуулинд заасан заалтын хүрээнд шалгадаг байна.

Сүүлийн үед яригдаж байгаа бас нэгэн асуудал бол АТГ-ын даргын үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан талаарх мэдээлэл юм. Авилгатай тэмцэх тухай хуулинд байгууллагын даргыг 6 жилийн хугацаанд томилно хэмээн заасан байдаг. Хуулийн хүрээнд АТГ-ыг удирдах хугацаа дуусаагүй гэж үзэж байна. газрын даргыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд томилдог учраас албан ёсоор хугацаа дууссан уу үгүй юу гэдгийг 4-р сарын 5-нд эхлэх УИХ-ын чуулган шийдвэрлэх юм байна.

                                                                                                                                        Эх сурвалж Шуурхай.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 2 April 2018

Энхболдын эхнэр 67 сая төгрөгийг орлоготой гэнэ үү??? ШУТИС-ийн багш тийм их орлого олдог юм болов уу??? Авилга уу???

Нэр: Дорж Огноо: 6 April 2018

Сая төгрөг барьж үзээгүй хүмүүс хар мянгаараа байхад энэ хулгайчууд арай даварч байнаа.

Сэтгэгдэл бичих