“МӨС” ХОЧИТ М.БАЯРМАА ОРГОЖЭЭ

bayrmaaХар тамхи худалдан борлуулагчдын дунд алдартай “мөс” хочит Баярмаа хууль сахиулахын байгууллагад шалгуулах явцдаа оргосон байна. Түүний хувьд олон жил хар тамхи зарсан, өөрөө хулгайн хэрэгт холбогдож байна нэгэн юм. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял авч байсан бөгөөд хатрагчид нь хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэвч янз бүрийн арга хэрэглэж, давж заалдсаар өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийг ашиглан оргон зугтжээ. Тухайн үед эрүүгийн хэрэгт хролбогдсон этгээдүүдийн хилийн хоригийг түр цуцалсан байхад хил давсан гэдэг нь батлагдсан аж.

Хилээр хар тамхи авчруулан худалдан борлуулдаг “Мөсний хатан хаан” урд хөрш рүү явсан нь тодорхой болжээ. Хэдийгээр гол хэрэгтэн нь зугтсан ч бусад холбогдогчдынх нь хэргийг тусгаарлан шийдвэрлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих