“Шүүх”-ээс тэрбумтнууд төрөөд байна уу!!!

SHUUHЭрдэнэсээр арвин газартай, талаараа дүүрэн малтай гуравхан сая Монголчууд яагаад ядуу амьдардаг юм бэ….гэсэн гадаадын асуултанд нэгэн Монгол залуу “АВИЛГА” гэхэд “ойлгомжтой” гэсэн хариулт өгсөн байдаг.  Монголын хууль ёсыг дээдлэх, шударга ёсыг сахиулах шүүх байгууллага авилгад автахаар ард, түмэн төрдөө яаж итгэх болж байна. Хэн нь илүү мөнгө өгнө тэр талд шийддэг зарчим тогтсон гэхэд болох биз. Учир нь шүүгчдийн цалин дунджаар 3 сая төгрөгийн цалинтай гэдэг. Гэтэл ХОМ тэрбумаас давсан харагдсан. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулаад ч тэрбумын орлоготой болж чадах уу…

Шүүх нь өөрөө ингээд ялзарцан тохиолдолд гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжэх болно.

Өнөөдөр монголын шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа гэсэн баттай яриа байна. Гэвч ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байсан нь хачирхалтай. Түрээсийн байранд байна гэж үзвэл ХОМ дээрээ хэд, хэдэн орон сууцтай гэх мэдээлэл бий.

Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. Энгийнээр бодоход 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авах боломжтой болно. Манай шүүгч нар гэтэл өөрийн шийдвэр, эрхэмлэх үнэт зүйлсээ мөнгөөр худалдаж, дээдлэх хуулиа уландаа гишгэж буйг яалтай вэ…

http://paparatsi.mn/13ld


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих