Аядуу зөөлөн даргыг албан тушаалаас нь чөлөөлье

ch_council_mn_1522229560_29750608_1758539394167194_315947589_nДэлхийн улс орнуудын дунд 1 саяаас дээш хүн амтай хотын метрополис гэдэг. Мэдээжийн хэрэг олон хүн төвлөрсөн ийм хэмжээний том хотод шийдлээ хүлээсэн олон асуудал байх нь зүйн хэрэг. Тэр чинээгээр хотын даргын удирдах арга барил, менежементийн ур чадвараасих хотын иргэдийн ажил амьдралын цикл хамаардаг гэж хэлж болох.

2016 онд НИТХ-ынхурлын сонгуулиар нийслэлийн 45 төлөөлөгчөөс МАН олонхи нь болж 34 суудал авсны дараа,МАН-ын дарга М.Энхболдын санаачлага дэмжлэгээр Нийслэлийн ИТХ-д нэр дэвшээгүй, өмнө нь УИХ-ын гишүүн байсан, намын даргатай нэг нутгийн С.Батболдыг Хотын даргаар дуу нэгтэй сонгосон. Энэ цаг үеэс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч, олон үйл явдал өрнөж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын автар гэдгээрээ огцорлоо. Гэсэн ч хотын даруухан дарга маань чимээгүйхэн суудалдаа шигдсээр.

Үнэндээ өнгөрсөн жил гаруйн жилийн хугацаанд үе үеийн хотын дарга нарын түүхэнд гарч байгаагүй нэгтом үйл явдал болсныг бид анзааралгүй өнгөрөөсөн.

Учир юу гэвэл одоогийн хотын дарга С.Батболд хотын асуудлаа шийдвэрлэж чадаагүйн улмаас, ажлаа хийж чадахгйү байгаагийн улмаас Монгол улсын Ерөнхий сайдад гурвантаа зэмлүүлсэн явдал юм. Эхний удаад тэрбээр 2016 оны өвөл орсон цасны улмаас нийслэлчүүдийн өмнө тулгарсан цас цэвэрлэгээний ажлыгшийдэжчадаагүйгээр үл барам өөрөө хүрз барьж цасцэвэрлэсэн бөгөөдажлаа хийж чадахгүй байна гэсэн олон нийтийншүүмжлэлийн хариудөмнөх Засаг дарга Э.Бат-Үүл даргын үедөвөлдөө 13 цас ордог байсан атал намайг хотын дарга хийж байхадсардаа 13 цас орлоо хэмээн цаг агаарын буруутгаж суусан хүн. Үүнийхээ төлөө тэрбээр тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд дуудагдан ажилдаа хариуцлагатай ханд хэмээнзэмлүүлсэн.

Харин 2 дох удаагаа тэрбээр төв замаар зүүн эргэхийг хориглосны улмаас захын замуудын хөдөлгөөн ачаалал ихсэж, авто замд түгжрэл өмнөхөөс илүүтэй үүсэж, иргэдийг бухимдуулах болсонтой холбоотойгоор 8 сардмөн л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад дуудагдан “энэ асуудлаа шийд” гэсэн чиглэлийг авч, зэмлэл хүлээж байсан нэгэн.

Сонирхолтой нь хамгийн багадаататвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум гаруй төгрөг “салхинд хийсгэсэн” зүүн эргэхийг хориглосон шийдвэрийн тухайд Хотын дарга С.Батболд “би энэ шийдвэрт хамаагүй, асуудлыг орлогч дарганар мэднэ” хэмээн “уснаас хуурай” гарахыг оролдсон. Түүний ярьснаар бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөн баруун дрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг Засаг дарга С.Батболд гэдэг хүн огт мэдээгүй байж таарах гээд байгаа юм.

Хотын хэмжээнд төлөвлөгдөж, яригдаж, хэрэгжиж байсаниймхэмжээний асуудлыг хотын дарга мэдээгүй байна гэдэг нь нэг л үнэмшилгүй. Үнэхээр мэдээгүй гэвэл хотын дарга ажилдаа маш хариуцлагагүй ханддаг, дэндүү аядуу зөөлөн, орлогч нартаа бүх эрх мэдлээ шилжүүлчихдэг хүн юм байна гэж бодоход хүргэж байна.

Гуравдах удаагаа тэрээр өнгөрсөн сардНийслэлийн удирдлагуудЕрөнхий сайд У.Хүрэлсүх,Засгийн газрын гишүүдтэй “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”нэгтэйуулзалтарга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотын утааны асуудлыгБОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар толгойгоороо хариуцна. Засгийн газрын, Ерөнхий сайдыг өгсөн үүрэг даалгаврыг сая хэлсэн жишээгээр энэ гурван даргахариуцаад шийдвэрлэнэ, хийнэ. Үр дүнг нь гаргаад сайн ажиллавал авах ёстой шагналаа авна. Хариуцсан ажлаа үнэхээр хийж чадахгүй бол хийж чаддаг хүнд нь ажлаа өг. Ингэж ажиллана бид. Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн тухай Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ярьж байна. Одоо тэгээд хурдан бариач наадахаа, өчнөөн олон жил танилцууллаа шүү дээ та нар, хангалттай танилцлаа, наад төслүүдтэй чинь авгайгаасаа илүү танилцлаа. Танилцуулаад байх биш одоо ажил болгомоор байна, амьдрал дээр хэрэгжүүлмээр байна. Улаанбаатар хот хогноосоо салмаар байна шүү дээ. Хогны үйлдвэрээ барь, бариж өгөх газар байгаа бол түүгээрээ бариул, хурдан шийд наад асуудлаа, үр дүнг нь гарга. Танилцуулга бол хангалттай болсон, одоо зүгээр хий. Цаасан дээр байгаа зүйлээ амьдрал дээр хэрэгжүүл, тэгэх гэж бид нар өнөөдөр энд цуглаж байна гэж ойлгож байгаа.Авто замынхаа түгжрэлийг ярья, гүүрнүүдээ, гарцуудаа барь. Энэ мэтийн олон асуудлаа Улаанбаатар хот шийдэх хэрэгтэй байна. төсөв төлөвлөгөөгөө гарга, шаардлагатай асуудлаа Засгийн газарт оруул, бид шийдээд өгье, би шийдэхэд бэлэн байна, асуудлаа ярилцаад, хурдан шийдээд явья болдог л юм байна шүү дээ” гэж хэлсэн нь Хотын дарга С.Батболдын багийг ажла ахангаллтай хийж чадахгүй байна гэж зэмлэснээс өөрцгйү эхрэг боллоо.

Бодит нөхцөлбайдал байсаар атал хийж гавьсан ажилгүй, хэлж ярихээс хэтрэхгүйхотын дарга С.Батболд албан тушаалдаа суусан хэвээр. Сая гаруй хүн амтай хотыг “Аз жаргалтай амьдруулах” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хотын дарга маань “Аз жаргалтай гэр бүл” хөшөө босгохоос өөр иргэдийнхээ төлөө нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэнгүй.

Одоо бүр байчихаад хотыниргэдийг 4-10 сар хүртэл машиныг нь унуулахгүй гэж зөрүүдлэж байгаа юм билээ.

Ийнхүү нийслэл хотыг хөгжүүлэх хэмжээнд нь удирдаад явах мэдлэг чадвар, туршлагагүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд нэгэнт тодорхой болсон хотын дарга С.Батболдыг огцруулах нь юу юунаас илүү шийдлээ хүлээсэн асуудлын нэг болоод байна.

Д.Шинэбаяр

Olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих