ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЖАГСААЛААР ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг гуравдугаар сарын 31-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг НЗДТГазраас өчигдөр /2018.03.27/ олгосон байна.
Жагсагчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах гэсэн хоёр гол зорилгын хүрээнд жагсах юм. Мөн жагсаалаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх аж. Шаардлагад дараах асуудлуудыг тусгасан байна.
•Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хэрэгжихүйцээр, үр нөлөөтэй байлгах,
• Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх ,
• Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах,
•Хүүхдийн хүчирхийлэл гарахаас нь өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авхуулах,
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангах,\
• Архидан согтуурахтай тэмцэх хуулийг чангатгаж, архины үйлдвэрлэлийг хязгаарлах,
• Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах
• Зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах
• Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
• Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох.

Энэхүү жагсаал нь иргэдийн тайван жагсаал бөгөөд аль нэгэн нам эвсэл, албан тушаалтаны нэрийн өмнөөс биш зөвхөн эцэг эх, эмээ, өвөө, ах эгч, хүүхдүүд хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа жагсана. Тиймээс ямар нэгэн зүй бус үйлдэл гаргахгүй, жагсаалыг үймүүлэхгүй, соёлч боловсон жагсаж өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхийг жагсаал зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
URL: