Дуучин Ч.Цэлмүүний тэнэглэл “UBS”-чүүдийн гомдоов
“UBS” телевиз урлагийн тайзанд гялалзах од төрүүлэх зорилготой “Universe best songs” наадмыг зохион байгуулсаар гурав дахь жилтэйгээ золгож байгаа. Тус наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн шалгаруулалтын явцад зохион байгуулагч телевизийн захирлын хүү Б.Билгүүнтэй түр дотноссон нь түүнийг грам при хүртэхэд нөлөөлсөн гэх яриа ч байдаг. Хамгийн хачирхалтай нь ялагч Ч.Цэлмүүн “Хичээлээ чухалчлахаас урлаг минйи амьдрал биш” хэмээн тэнэгтэж олныг эгдүүцүүлж бас гайхшируулаад авсан. Биотехнологийн чиглэлээр их сургуулиа дүүргээд өдгөө ЭМШУИС-д мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа түүнийг хэрвээ тууштай явахгүй нь мэдсэн бол яах гэж энэ шагналыг өгөв дөө хэмээн халаглах хүн зохион байгуулагчдын дунд байдаг аж. Дэлхийд биш юм аа гэхэд азидаа өрсөлдөхүйц уран бүтээлч гаргах гэж зохион байгуулсан наадам нь зүгээр л хэн нэгний цаг заваараа хийдэг жижижгхэн зүйл болж орхисон болхоор аргагүй дээ. Ямартай ч тус тэмцээний шүүгчид болоод телевизийн зүгээс дараа дараагийн тэмцээний ялагч нарынхаа цаашдын зорилгыг битүүхэн тагнадаг болсон байна.
URL: