“ХҮҮГЭЭ ТҮЙМЭРТ ӨРГӨСӨНДӨӨ ӨӨРИЙГӨӨ ХЭЗЭЭ Ч УУЧЛАХГҮЙ”

mna-4Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 17 цагт гал түймэр асч эхэлсэн бөгөөд хүүхдийн тоглоомын хэсэгт эхэлж гарсан байх магадлалтай гэжээ. Гарцууд хаалттай байсан нь олон хүмүүсийг багагүй сандрааж, тэр дунд ганцаараа үлдсэн, төөрсөн хүүхдүүд олон байжээ. Хаашаа гарахаа мэдэхээ байсан 11 настай хүү барилгын дөрөвдүгээр давхраас үсэрч амиа алдсан гээд зүрх зүсэм дүр зургуудыг гэрчүүд ярьж байна.

Гал түймэрт 8 настай хүүгээ алдсан Дмитрий Пучков “Би одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Хүү минь тоглоомын газарт очьё гэж гуйхад нь зөвшөөрөх ёсгүй байж. Бас би тэнд ганцааранг нь орхисон. Хүү минь тоглох гэж очоод шатаад үхчихлээ. Түүнийгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй” гэж ярьжээ.

ОХУ-д болсон энэхүү үйл явдал маш том сургамж болсныг хэвлэлүүд бичиж байна. Манай нийслэл хотноо хүүхдийн тоглоомын газрууд олон бий.  Эцэг эхчүүд ч ажлаа амжуулахын тулд тоглоомын газарт хүүхдүүдээ даатган орхидог. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгч байгууллагууд аюулгүй ажиллагааг сайтар хангах шаардлагатайг санууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих