Ой найман сартай хүүг хүчирхийлсэн А.Цэрэнсугарт бүх насаар нь хорих ял оноох уу

18976

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө ой найман сартай хүүг хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан юм. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн энэхүү жигшүүрт хэргийн араас нэхэн сурвалжиллаа. Хүүг эмээ, өвөөтэй нь золгуулахаар авч явжээ.

Хохирогч Х-ын аав, ээж хоёр нь гэр бүлээ цуцлуулсан тул тусдаа амьдардаг байжээ. Хүүгийн аав Ч “Хэрэг гарахын өмнөх өдөр хүүгээ эмээ, өвөөтэй нь золгуулмаар байна” гэж хэлээд хүүгээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу авч явсан байна. Хүүгийн аав Ч гуравдугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө гэрт найз А.Цэрэнсугартай архи ууж байгаад шөнийн 12.00 цагийн үед “найз Э-тэйгээ уулзчихаад ирье” гэж хэлээд гарчээ. Тэрбээр 30-40 орчим минутын дараа гэртээ ирэхэд А.Цэрэнсугар хүүг нь унтуулах гэж байхдаа хүчирхийлсэн байж болзошгүй сэжиг илэрсэн аж. Тэр даруй Ч өөрийн ээж, дүү хоёрт энэ талаар дуулгажээ.
Хүүгийн эмээ Э жигшүүрт хэргийг дуулсан даруйдаа цагдаад мэдэгдэж улмаар А.Цэрэнсугарыг баривчлуулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн хэрэг Замын-Үүд сумын “Жин” зочид буудалд болсон хэмээн мэдээлж байгаа нь ташаа болохыг албаны эх сурвалж хэлсэн юм. Замын-Үүд суманд “Жин” гэдэг зочид буудал ч байдаггүй аж.
А.Цэрэнсугарыг бүх насаар нь хорьж магадгүй

2018 оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Х-ын эмээ Э Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дундын цагдаагийн хэлтэст “Ач хүүг минь хүчирхийлсэн байна” гэх гомдол мэдээллийг өгсний дагуу цагдаагийн албан хаагчид сэжигтэн А.Цэрэнсугарыг дайчлан баривчилжээ. А.Цэрэнсугарт гуравдугаар сарын 13-ны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, тухайн өдөрт нь шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа цагдан хорих байранд хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Тус хэргийн улмаас хүүгийн гэр бүлийнхэн сэтгэл санааны цочролд орсон учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаны эх сурвалж хэлж байлаа. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4 дэх заалт буюу “Хүчирхийлэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэх хуулийн заалттай юм байна.

Хохирогч хүү ГССҮТ-д дөрөв хоног эмчлүүлжээ
Ой найман сартай хүүг хүчирхийлэлд өртсөн даруйд Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-ны оройн 19.00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлж, дөрөв хоногийн турш эмчилгээ хийжээ. Хүүгийн биеийн байдал гайгүй, хагалгаа хийх шаардлагагүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Хүүгийн нус гоожих, бага зэргийн ханиах шинж тэмдэгтэй байсан тул ханиадны эмчилгээг бичиж өгөөд гуравдугаар сарын 16-ны өдөр ар гэрийнхэнд нь
шилжүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ташаа мэдээлэл тараажээ
Уг хэрэг гарснаас хойш дөрөв хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Аймшигт хэргийг аав нь нуун дарагдуулжээ, зургаа хоногийн турш цагдаад мэдэгдэлгүй эмчилгээхийлгэж байжээ.“Жин” зочид буудлын эзэн хүүг хүчирхийлжээ, аав нь хүүгээ дагуулж архи ууж яваад тасарч унасных нь дараа хүүг нь хүчирхийлсэн байжээ” гэх мэт мэдээллийг уралдан цацаж эхэлсэн. Гэвч дээрх мэдээллүүд бүгд ташаа байжээ. Хүүгээ хүчирхийлснийг мэдсэн даруйд Ч сэтгэл санааны гүн цочролд орсон гэдгийг баттай эх
сурвалж хэлж байсан юм. Хүүхдийн эрхийн улсын байцаагчид аав Ч-д “Сэтгэл заслын эмчилгээнд хамруулах санал тавьсан” боловч татгалзсан байна.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг ээжээс нь нуухыг оролджээ
Хүүг ГССҮТ-д дөрөв хоног хэвтүүлэн эмчлүүлсний дараа аав нь хүүгээ аваад Замын-Үүд рүү буцна гээд явжээ. Хүүгээ хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг ээж нь огт мэдээгүй байсан бөгөөд хэрэг гарснаас хойш зургаа хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа мэдсэн байна. Хүүгийн ээж А гуравдугаар сарын 20-ны өдөр хүүгээ олж авчээ. Хохирогчийн аав Ч тус ноцтой хэргийг яагаад хууль ёсны асран хамгаалагчаас нь зургаан хоногийн турш нууцалсан нь тодорхойгүй байна. “Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртлөө” гэдэг мэдээллийг авсан даруйд Замын-Үүд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд, Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар яаралтай арга хэмжээг авч шаардлагатай бүхий л тусламж үйлчилгээг хүргэх чиглэлээр хамтран ажилласан нь сайшаалтай. Гэвч бяцхан үрсээ хүчир хийллээс хамгаалахын тулд дан ганц төрийн байгууллага, албан тушаалтан гэхээсээ илүү иргэн бүрийн оролцоо чухал байна. Иргэн сонор сэрэмж тэй байж, хүүхэд хүчир хийлэлд өртөж болзошгүй бүхий л нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагуудад мэдээлж гэмээн үр хүүхдээ хүчирхийллээс хамгаалах, урьд чилан сэргийлэх боломж бүрдэх юм. Тиймдээ ч нялх бал чир үрээ хараа хамгаалалгүй гадны хүн тэй орхихгүй бай хыг сэрэмжлүүлэх үүднээс энэ сурвалжлагыг бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN


URL:

Сэтгэгдэл бичих