Гамбуушийн 30 ангит уран сайхны кино гарах нээ
Таныг аавын тань оршуулганд очихыг хориглож байсан гэж дуулж байлаа?
- Манай хойд ээж намайг аавын оршуулганд оролцуулаагүй юм. Ингэхэд миний амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн, нийгэмд үйлчлэх, ашгийн бус 30 ангит кино хийгдэх гэж байгаа.
Тэр кинонд бүхэл бүтэн гурван үеийнхний амьдрал гарна. Социалист нийгмээс зах зээлийн нийгэм рүү шилжсэн шилжилт, нийгмийн өөрчлөлт, хүний амьдралын өөрчлөлтийн тухай гарна.
Би сайн ч муу ч 6 төрийн тэргүүний нүүрийг үзсэн хүн. Миний амьдралын тухай өгүүлэх тэр киноноос нийгмийн амьдрал харагдана. Муу хойд ээж гэж ямар хүнийг хэлдгийг харуулна. Хойд ээж ааваас 23 дүү байсан. Тэр хүн манай аавын байр орныг авсан.
- Та айлын ууган хүүхэд байхаа. Хэдэн дүүтэй вэ?
- Би 9 дүүтэй. Айлын том. Сүргийн манлай.
- Дүү нарын тань хүүхдүүд гэж олон биз?
- Дүү нарын үр хүүхэд гэж 52 хүүхэд байгаа. Цагаан сараар надтай хүссэн хүсээгүй золгодог.
- Танд хамт амьдрая гэж санал тавьсан хүн байна уу?
- Байгаа шүү дээ. Зөндөө л байдаг юм. Гэхдээ би таарсантай нь гэж гүйж очоод суучихгүй. Би хэрэглээ болж хэн нэгнийг хангах зорилгоор биш хамт амьдарч хүүхдийнхээ хувцсыг угаагаад, гэр бүлийн аз жаргалыг мэдэрч амьдармаар байна. Энэ аз жаргалыг мэдэрнэ гэдэг миний хувьд үнэхээр сайхан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүй амьдрана гэдэг бурхнаас өгсөн шийтгэл. Тэгж байснаас эцэггүй ч болсон 10 хүүхэд гаргасан нь дээр.
- Таныг сонирхож байгаа эрчүүд дундаар хэд орчим насныхан байдаг вэ?
- 18 наснаас эхлээд л бүх насныхан. Мессэж бол бүр дарамттай.
- Цаг гаргаж илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Уншигчид маань таны туйлын зорилго юу вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа байх гэж бодож байна?
- Ямар ч байсан мэс засалд ороод үзье. Бүх юмтайгаа болоод үзье гэж бодож байна. Миний туйлын хүсэл гэр бүлийн амьдрал, гэр бүлийн аз жаргалыг биеэрээ мэдэрмээр байна. Хүн ер нь учиргүй том юм мөрөөдөх хэрэггүй. Амьдралын аз жаргал гэдэг чинь гэр бүлийн амьдралд байдаг юм шүү. Бод л доо. Ганцаараа ажиллаад л байдаг. Гэртээ очиход хэн ч байхгүй, хоосон хөндий байшин. Дөрвөн хана хүнд хань болох уу.
Одоо надтай уулзаж учирч байгаа хүмүүс бол түр зуур буугаад л мордож байгаа шүү дээ. Тэгэхээр цаг зуурын биш энэ амьдралыг бушуухан дуусгаж жинхэнэ аз жаргалыг мэдрэх тийм л гэр бүлийн амьдралыг амсмаар байна.
Тиймээс ямар ч байсан хажуудаа нэг хүнтэй байх хэрэгтэй. Яахав дээ. Хааяа хэрэлдэж муудалцана л биздээ. Амьдралд тийм юм байдаг л биздээ. Харин тэглээ гээд гэр бүлээсээ салж сарниад үр хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулах хэрэггүй шүү гэж л хүмүүст хэлмээр байна.
Миний туйлын зорилго бол хүнтэй сууж, гэр бүлийн аз жаргалыг мэдрэх. Манай нөгөө Нараа /гомо/ хүнтэй суугаад хүүхэдтэй болсон шүү дээ. Тэдний гэрт очиход хүүхдийнхээ хувцас хунарыг угааж цэвэрлэнэ гээд л, гэр бүлийн азжаргалыг эдэлж байна шүү дээ.
Бас дүү нарынхаа гэрт ороход гоё байдаг юм. Гэтэл өөрийнхөө гэрт байхад эвгүй. Хоосон, хүйт даагаад. Ганцаардсан амьдрал хэцүү.
Өмнө нь надад хүнтэй суух боломж байгаагүй. Харин одоо мэс засалд орчихвол боломж гарна гэж би бодож байна. Аяга цайгаа хуваагаад уух хүнтэйгээ гэр бүлийн амьдрал зохиогоод амьдарна даа. Туйлын хүсэл минь учир биелэх байх аа.
URL: