Малгайгүй ёсолж болдог юм уу ?, “хурандаа” Ерөнхий сайд аа …?
Монголын хамгийн их цэрэгжсэн улстөрч болох Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь үнэндээ цэргийн ёс дүрмийн талаар “а” ч үгүй нэгэн болохыг ээлжит нэгэн явдал баталлаа. Тэрээр хүндэт харуулын туганд малгайгүй атлаа ёсолж “хүндэтгэл” үзүүлжээ. Ерөнхий сайдтан өмнө нь алдаагаар дүүрсэн хурандаагийн ёслолын хувцасаар дэгжирхэж байсан удаатай. Цэрэг армиар пиар хийх гэж байгаа бол жаахан ч гэсэн цэрэгжилттэй баймаар юм. Гэтэл эр зоригтой гэдэг Ерөнхий сайд тэргүүтэй хэсэг бүлэг улстөрчидөд энэ нь алга.
Саяхан болж өнгөрсөн цэргийн баяраар тэд бүгд шахуу цэрэг хувцсаар гангарлаа. Гэсэн ч цэрэгжилтгүй ултөрчид хичнээн гоё цэрэг десант хувцас өмссөн ч нэмэр болсонгүй, харин ч олон нийтийн доог тохуу болоод дуусав. Цэргийн баяраар цэрэг хувцсаар гангарагчид удахгүй болох хүүхдийн баяраар ямар хувцас өмсөх нь сонин. Олон нийтийн тааж байгаагаар тэд Можух, Бонго эсвэл Поророгийн хувцас өмсөх магадлал өндөр байна.
http://shuurhai.mn/n/1816
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Цэргийн анги байрандаа малгайгүй ёсолж болно.