ХУУРАМЧ 100 ДОЛЛАРААР ГҮЙЛГЭЭ ХИЙХ ГЭСЭН ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

18935

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан үйлдэл өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр ч удаа гарч цагдаагийн байгууллага шалгаж байна.
“Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкны салбарт хуурам дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна” гэх мэдээлэл энэ сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсний  дагуу шалгахад Орхон аймгийн харьяат Б /эрэгтэй/ нь хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн энэ сарын 26-ны 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн иргэн Б /эмэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн банкинд хуурамч 100 долларын дэвсгэртээр гүйлгээ хийх гэж байсныг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээдэг. Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

http://www.montsame.mn/read/84885


URL:

Сэтгэгдэл бичих