Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцлоо

9857c3dd06648677edf9f2ed774a6745Иргэдээс ирсэн гомдлын мөрөө АТГ-аас явуулсан шалгалтаар Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилж хууль бусаар бусдад давуу байдал олгосон нь,  Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилж, чөлөөлсөн, түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь мөнгөн урамшуулал олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдсон  байна.

Иймд Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэгт Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих