“Эрдэнэс таван толгой” ХК-ын 10 мянган $-ын цалинтай дөрвөн дэд захирал томилогдлоо
“Эрдэнэс таван толгой” ХК өнгөрсөн долоо хоногт болсон ТУЗ-ын хурлаараа салбар хариуцсан дөрвөн дэд захирлыг томилжээ. Уул уурхай хариуцсан дэд захирлаар Грен Хенког, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Энглес, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар Ч.Батбаяр, захиргаа хариуцсан дэд захирлаар Мөнхбал нар ажиллахаар болсон байна. Монголын ойрын хэдэн жилийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, Хүний хөгжлийн сангийн эх үүсвэр болж буй энэ компанид эрх баригч намууд суудал хуваарилахаа бас мартсангүй. Дэд бүтэц хариуцан ажиллахаар болсон Ч.Батбаяр нь АН-ын ҮЗХ-ны гишүүн бол захиргаа хариуцсан дэд захирал Мөнхбал МАН-ын хүн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Харин хоёр гадаад дэд захирал нь Австрали, Шинэ Зеландын иргэд юм байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ын гүйцэтгэх захирал Л.Энэбишийн доор ажиллах энэ хүмүүс сард 10 мянган долларын цалинтай байх гэнэ. Үүнээс гадна хоёр гадаад захирал нь тус компанитай тусгайлан үр дүнгийн гэрээ байгуулжээ. Тиймээс Таван толгойн орд ашигтай ажиллавал яваандаа уул уурхай болон эдийн засаг хариуцсан дэд захирууд тэр мөнгөнөөс тодорхой хувь авах юм байна.
URL: