Анхааруулга: “Alivemax” гэх сүлжээний талаар НМХГ мэдэгдэл гаргажээ

18910

ALIVEMAX-ИЙН ЦАЦЛАГА ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН БИШ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН АНГИЛАЛД БАГТДАГ

ALIVEMAX –ын 4 төрлийн цацлага нь эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, харин хүнсний бүтээгдэхүүн юм. Гэтэл тус бүтээгдэхүүнийг эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн мэтээр иргэдэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна.
ALIVE MAX –ын цацлагыг хэрэглэснээр төрөл бүрийн харшил, даралт, нойргүйдэл , зүрх судас, үе мөч, ууц нурууны асуудалтай , цагаан мах эргэх , төрөлхийн болон олдмол саажилттай хүүхэд болон насанд хүрэгчидэд “маш олон” хүнд үр дүн гарч байна гэх мэт иргэдийн төөрөлдүүлсэн зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр яваад нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ.
Тус бүтээгдэхүүн нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай аж. Гэтэл эм мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж арга хэмжээ авч ажилласан байна.

18911


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 March 2018

ОЛОН ЖИЛ БОЛЖ БХАД ОДОО АРГА ХЭМЖЭЭ АВЧ БДАГ

Нэр: ЗӨВ Огноо: 27 March 2018

СУВАГ БОЛГОНООР ГАРААД ХУДЛАА ХУЦАЛДААД БДАГ АВГАЙ НАРТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ОДОО БОЛТОЛ ДЭЛГҮҮРИЙН БУЛАНД СУУГААД ҮАРЖ БНА

Сэтгэгдэл бичих