Улсын гарьд Н.Ганбаатар шүүхийн шийдвэрийнхнийг бөхийн өргөө рүү оруулсангүй

buhiin-urguuШүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд Монголын үндэсний бөхийн холбооны байр буюу Бөхийн өргөөнд ирж гүйцэтгэх ажиллагаа хийх гэсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван тэргүүтэй ажилтнууд Монгол бөхийн өргөөн дэх Р.Нямдоржийн өрөө рүү орох гэсэн боловч чадсангүй. Р.Нямдоржийн хүү, Улсын гарьд Н.Ганбаатар гүйцэтгэгчдийг эсэргүүцэн тэдэнд  саад учруулсан байна. Тэрээр “Аавын бие муу байна. Наад бичгээ ирэх даваа гаригт хүлээлгэж өг. Хөгшин хүн өвдсөн байна.” гэх зэргээр эсэргүүцжээ.

Тус холбооны “Их Эе” хурал маргааш болно. Уг хурлын өмнө  өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 28-нд “Их Эе” хурлаараа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон тухай шийдвэрийг танилцуулах гэж ирсэн ч гарьд Н.Ганбаатарын эсэргүүцлээс болж шүүхийн шийдвэрийнхэн арга мухардсан байна.  Тус холбоог олон жил удирдсан Р.Нямдорж суудлаа тавьж өгөхөөс татгалзсаар жилийн нүүр үзэж буй. Иймд Л.Чинбатыг тус холбооны тэргүүнээр сонгосон шийдвэрийг хүлээн авч, МҮБХ-ны ээлжит “Их Эе” хуралд танилцуулахыг шүүхээс шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү шийдвэрийг өмнө нь албан бичгээр танилцуулсан боловч Р.Нямдорж хүлээн аваагүй аж. Тиймээс өнөөдөр албадан танилцуулахаар ирсэн нь энэ аж.

Н.Манлай

ontslokh.mn


URL:

Сэтгэгдэл бичих