Х. Нямбаатар шүүгчдээс уучлалт гуйх шаардлагагүй

18836

УИХ-ын гишүүн Х. Нямбаатар телевизийн нэвтрүүлэгт орохдоо шүүгч нарыг авилга авдаг тухай ноцтой мэдээлэл дэлгэсэн. Үүнтэй нь холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнд албан бичиг илгээж шүүгч нараас уулчлалт гуйхыг шаардсан юм.

Харин Х. Нямбаатар шүүхийн ерөнхий зөвлөлийн албан бичигт хариу өгөхдөө “УИХ-ын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.

Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-нд “С1 “телевизийн “Цензургүй яриа “нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, АТГ, прокурорт өгч шалгуулах болно” хэмээн мэдэгджээ.

А. Дүүрэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих