Зомбинуудаа яах вэ
Холливудын кинонд аюултай нян халдварласнаас болоод хүмүүс үхдэггүй, сэхдэггүй зомби болж хувирдаг тухай гардаг. Бүр энэ төрлийн цуврал кино гарч, асар их ашиг олсон. Уг нь зөгнөлт кино юм. Гэтэл манай улсад энэ байдал бодит зүйл болж хувирчээ. Улаанбаатар хотын төвөөр л дүүрэн зомбинууд холхилдож, хоолны шавхруугаар өл залгуулж, хятад спиртээр дотор халаасан шиг явж байна.
Эрүүл хүн идэж уувал шууд хордлого болж үхмээр хоолны үлдэгдэл, шавхрууг хамж идчихээд үхэх нь битгий хэл улам л дасал болж байгаа юм. Зүгээр хүмүүс багахан л балгавал ходоод гэдэс нь түлэгдэж, хордож үхмээр архи ууж байгаа ч хордох нь битгий хэл эрүүлжиж байна. Тэд хоронд ингэтлээ дасан зохицож чадаж байгаагаас нь үзвэл зомби, мутант болж хувирсан байхаас зайлахгүй. Ийм хүмүүс нийслэлд өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Сүүлдээ бүр хэрээс хэтэрч хүний хувцас дээрэмдэж өмсөхийн тулд амийг нь хороож байна. Орой, үдэш охид бүсгүйчүүдийг явуулахгүй янз бүрээр өдөж, хоргоож, цаашлаад гэмт хэрэг үйлдэж байгаа. Цайны газар, зоогийн газар гэж ялгахгүй орж, хооллож байгаа хүмүүсийн хоол руу нулимаад, босоод явахаар нь өөрсдөө идэж байна. Энэ мэт хэрээс хэтэрсэн үйлдэл их гаргах боллоо.
Нэгэнт зомби, мутант болсон хүмүүсийн араатан авир нь илэрч эхэлж байгаа бололтой юм. Гэтэл шийдвэр гаргах төвшний хүмүүс, цагдаа нар юу ч хийхгүй л хэвээр. Харин ч ардчилсан нийгэмд ийм хүмүүс байх ёстой, тэгж байж хүмүүс цочроо авч, ийм болохгүйн төлөө тэмцдэг юм гэж ирээд өмөөрөх янзтай яриад байдаг. Бүр бөөцийлж, сувилалд аваачиж үнэгүй хоол өгч, асарч тэтгэдэг. Даанч нэгэнт хүн биш болсон болохоор зомбиныхоо амьдралаар амьдрах хүсэл нь дийлж, оргоод алга болдог гэсэн. Түүгээр ч зогсохгүй олон олон тусламжийн байгууллага гараа сунгаж, хувцас хунар, хоол унд өгдөг гэж байгаа.
Христийн сүмүүд мөнгө зарж, долоо хоногт хоёр удаа хооллодог гээд маниас илүү тэтгэлэгтэй гэж байгаа тэд. Энэ бүхэн нь юуны ч төлөө санаа зовохгүй, амар хялбар, золбин амьдралд нь улам хайртай болгодог байх. Бусад хүмүүс ажил хийж, зовлогоо зовоох хүсэл огт байдаггүй тэд зүгээр л архины мөнгөө олох гэж хуванцар сав цуглуулдаг нь үнэн. Уг нь санаагаар болдог бол энэ зомбинуудыг албадан хөдөлмөр эрхлүүлж, оронд нь аяга хоол өгдөг байвал болохгүй юмгүй.
Ядаж хог цэвэрлэх, цас цохих гээд хүн хүч хэрэгтэй байдаг ажлуудад дайчилж болохгүй юмгүй шүү дээ. Зүгээр л татвар төлөгчдийн мөнгөөр халамжилж, хооллож, оргохоор нь дахиж очиж гуйж, усанд оруулж эрхлүүлэх хэрэг юу байна. Хэнд ч тийм илүүдээ гарсан, зомби хооллох мөнгө байхгүй. Тэглээ гээд засраад, архинаас гараад, зомбины ертөнцөөс хүний ертөнцөд хөл тавьсан хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэд ядарсандаа биш задарсандаа л зомби болсон нь тодорхой.
Зүгээр л энгийн хүмүүс сайхан амьдрахын төлөө зүтгэх сэтгэлийн тэнхээ, зүтгэл байхгүй болохоор л тэр. Тийм байж зүгээр л хогоо идээд, хороо залгиад явж чадахгүй хүний амь хөнөөж, дээрэм тонуул хийгээд эхэлсэн нь сэтгэхүй нь ч гэсэн зомби болсны шинж. Удахгүй хүний махаар хоол хийлээ л гэж дуулдах дутаж байна. Санаагаар болдог бол нэг дор бөөгнүүлж байгаад дөтийн замд нь оруулчих юмсан. Даанч хүний эрх гэж нэг бичигдээгүй хууль байх юмдаа.
Н.Пунцаг
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: