Жүжигчин Одбаяр ямар шалтгаанаар ”Шинэ үе”-г орхисон бэ
“Маш нууц2″ буюу “Байтаг Богд” уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулаад буй хамт олон бол “Fantastic” продакшныхан. Санаа сэтгэл нийлсэн залуусын нэгдэлд хамгийн сүүлд нэмэгдсэн жүжигчин Одбаяр тус продакшны хэд хэдэн киноны гол дүрд тоглоод авсан. “Шинэ Үе” продакшнаас гараагаа эхэлж байсан тэрээр “Fantastic”-тай холбогдсон тухайгаа “Анх бид танил л ах дүүс байсан. Тийм ч дотно байгаагүй. Манай нэг ах тэдэн дээр байнга намайг авч очдог, хамт байдаг байсан. Тэгээд л надад “Маш Нууц”-д тоглох санал ирсэн, албан ёсоор танилцаж ах дүүс болсон. “Маш нууц” кинонд яваад бид их дотно болсон. Түүний араас “18 нас Би чамд хайртай” кино байна, тэрэнд чи тоглох уу гэхэд нь би зөвшөөрсөн. Тэр киноны дараа Тамираа ах бид нар “Fantastic”-аараа гадагшаа явах гэж байна. Явъя гэсэн хүмүүс маш олон байна, бид гэхдээ тэд нарыг авахгүй. Хэрвээ чи хүсвэл бид нартай хамт явж болно, чамд манай үүд хаалга нээлттэй байна гэсэн. Тэгээд л би зөвшөөрөөд Бооёо ах дээр очоод дүү нь суръя, мэдлэгээ жоохон тэлье, яваад ирье гэсэнд Бооёо ах зөвшөөрөөд чамайг буцаад ирэхэд нээлттэй гэсэн. Тэгээд намайг гаргаж өгөөд, тийзний мөнгө өгөөд хамт олноороо хоолонд ороод намайг гаргаж өгч байсан. Тэгээд л “Fantastic”-тайгаа нийлсэн дээ” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
URL: