Жүдогийн холбоог Д.Цогтбаатар удирдах уу

18811

Монголчуудын нүүрийг олон улсад тахалж байгаа хүмүүс бол урлаг, спортынхон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэр дундаа жүдо бөхийнхөн сүүлийн жилүүдэд жин жиндээ дэлхийд ноёлж, очсон тэмцээн бүртээ төрийн дууллаа эгшиглүүлж байгаа билээ.

Харин Монголын жүдо бөхийн холбоог 2006 онд Х.Баттулга авснаар энэ амжилт эхэлсэн гэж ихэнх хүмүүс үздэг. Үнэндээ ч тийм юм. Үүнээс гадна бөхчүүдийн амжилтаар өөртөө жигүүр ургуулж, өнөөдөр монголын хамгийн дээд суудалд заларчихаад байгаа хүн бол Х.Баттулга. Нэг ёсондоо өгөхөө өгч, авахаа авсан гэсэн үг.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш Жүдо бөхийн холбооны дараагийн удирдлага хэн болох талаар багагүй таамаг өрнөсөн ч дорвитой зүйл сонсогдолгүй өдийг хүрсэн. Харин ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга өөрийнхөө залгамжлагчаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг сонгосон бололтой.

Тэд тохиролцоогоо үндсэндээ хийчихсэн бөгөөд Ерөнхийлөгч өөрийн багийн хүрээллээ тэлэх зорилгоор Д.Цогтбаатарт Жүдо бөхийн холбоог өгч байгаа аж. Тиймээс ойрын үед Жүдо бөхийн холбооны сонгууль болж, ерөнхийлөгчөөр нь Д.Цогтбаатар сонгогдох нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих