“Дүнжингарав” уралдааны будлианы гол дүрээр ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж тодорлоо
Өчигдөр Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон. Харамсалтай нь энэ удаагийн уралдааны бүх нас будилантай болсон байна. Будлианы “хөрөнгөөр” Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж тодорсон юм.
Тэрбээр морь барианы комисст орсон бөгөөд өөрийнх нь хүлэг азарганы 6-р байранд орсон байтал айрагдсан таван морийг хасаж өрийнхөө морийг түрүүлүүлсэн. Үүгээр ч зогсохгүй их насны хурдан морины уралдаанд өөрийнх нь морь наймаар орж ирж байхад мөн л айрагдсан морьдоос хасаж, будлиантуулсаар түрүүлүүлсэн байгаа юм.
Харин соёолон насны уралдаанд эрлийз, монгол адуугаа ялгахгүй уралдуулж асар их будлиан үүсгэсэн. Ингэснээр Ажнай Бат-Эрдэнийн морийг түрүүлж уяачид болон наадмыг үзэхээр ирсэн хүмүүсийн зэвүү дургүйг хүргэсэн юм. Азаар эрлийз морины уралдаанд ямар нэгэн будлиан одоогоор ороогүй байгаа юм.
Хүн бүр айргийн тавд хэний морь орсныг харсаар байхад яг одоо Дүнжингарав уралдааны азарга болон их нас, соёолонг байлахдаа будлиан хийснээ ил болгож байгаа нь уяачдын зэвүү дургүйг хүргэсэн аж. Тиймээс уяачид байлж буй газар нь эсэргүүцлээ илэрхийлж байна.
Энэ жилийн Дүнжингарав уралдаан зохион байгуулалт муутай болсныг үзсэн хүн бүр хэлж байна. Тухайлбал дөрөвхөн насын морь уралдаж байхад гурав нь будлиантсан. Мөн сүүлийн уралдаан нь харуй бүрий болж байхад өндөрлөсөн. Үүнээс болж ойлгомжгүй үйл явдлууд их гарсан.
Мөн уралдааны зохион байгуулах комиссийн гишүүн н.Лхамсүрэн нь “Та нар муусайн хулгайчууд” гэж микрофоноор удаа дараа орилж уяачд үзэгчдийг доромжилж үгийн муухайгаар харааж байсан байна. Тодруулбал, индэрийн өмнө микрофон барьж байгаад цагдаагаар хамгаалуулж, өөрсдийнхөө хүмүүсийн морьдыг хүчээр түрүүлүүлсэн бөгөөд шударга байсангүй гэж эсэргүүцсэн хүмүүсийг “адгуус, эргүү, тэнэг” гэх мэтчилэнгээр хэлэх хэлэхгүйгээр хараан зүхсэн байгаа юм. Ингэхдээ Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж, зохион байгуулах комисст багтсан Лхамсүрэн нар согтуу байсан бөгөөд өнгө мөнгөөр “зодсон” гэдгийг хэлэх хүмүүс байна. Хэрвээ ингэж өнгө мөнгө, найраа орох юм бол анхнаасаа энэ уралдааныг Дүнжингарав биш Өмнөговийн Таван толгойн наадам гэж нэрлэсэн ч болохоор байна. Ер нь ингэж будлиан орох юм бол уралдаан зохион байгуулах шаардлага байгаа эсэхийг зохион байгуулах комисс бодолцоно биз…
Бид Дүнжингарав уралдааны дүн болон будлианы талаар эргэж мэдээлэх болно.
Dorgio.mn
URL: