100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар телевизийн хэлэлцүүлэг боллоо

НИТХ-ын хурлаас санаачлан Eagle телевизтэй хамтран 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлгийг  гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт

  • НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга,
  • Химийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор С.Өнөржаргал,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр,
  • “Шударга ёс” ТББ-ын тэргүүн, иргэн Г.Баярсайхан  нарын зочид оролцлоо.

Eagle телевиз хэлэлцүүлэгт зориулж 100 айлын нүүлгэн шилжүүлэх талаарх иргэдийн байр суурийг сурвалжилсан байна. Сурвалжилга өгсөн иргэдийн дийлэнх нь 100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг дэмжиж байгаа гэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр нэвтрүүлгийн зочид 100 айлын барилгын материалын  захыг нүүлгэх шалтгааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөржаргал

Агаар дахь хар тугалгын агууламж 2010 онд 16.25 мк/кг байсан бол 2015 оны судалгаагаар 25.4 мк/кг болж нэмэгдсэн байна.

“100 айлын орчимд хүний эрүүл мэнд химийн элементийн нэг болох агаар дахь хар тугалгын агууламж 2010 онд 16.25 мк/кг байсан бол 2015 оны судалгаагаар 25.4 мк/кг болж нэмэгдсэн байна.

100 айл орчимд төвлөрсөн нийтийн 00 байдгүйн улмаас ил задгай бие засч байгаа нь эргээд агаар хөрсний бохирдлыг үүсгэж, агаар дамжин хүнд халдварлах өвчнийг нэмэгдүүлэх үндэс болж байдаг” гэжээ.

Иргэн Г.Баярсайха:н

“Миний хувьд жиргээ фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг. Өнгөрсөн  өвөл төмөр замын вокзалын дэргэдэх мянган машины зогсоолыг албадан нүүлгэсэн асуудлыг ажиглаж байхад мэдээж тухайн аж ахуйн нэгжийн удирдлагууд хувийн өмчид халдлаа гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байсан бол сошиал орчинд иргэд олон нийтийн  эрх ашгийн үүднээс 1000 машины зогсоолыг нүүлгэх нь зөв зүйтэй ажил боллоо гэдгийг илэрхийлж байсан.

 100 айлын хувьд аж ахуй эрхэлж байгаа 1000 гаруй иргэд худалдаачид, тэдний цаана гэр бүл нь болох 4000-5000 иргэд байгаа ч гэлээ, тэр орчимд ажиллаж амьдарч байгаа 100 мянга гаруй иргэдийг  хордуулж байгаа, замын түгжрэлийг үүсгэж байгаа асуудлыг төр засаг гэж байгаа бол бодлогоор цэгцлэх цаг нь болсон гэж бодож байна.

Түүн шиг  100 айлын хувьд аж ахуй эрхэлж байгаа 1000 гаруй иргэд худалдаачид, тэдний цаана гэр бүл нь болох 4000-5000 иргэд байгаа ч гэлээ, тэр орчимд ажиллаж амьдарч байгаа 100 мянга гаруй иргэдийг  хордуулж байгаа, замын түгжрэлийг үүсгэж байгаа асуудлыг төр засаг гэж байгаа бол бодлогоор цэгцлэх цаг нь болсон гэж бодож байна.

Нуугаад яах вэ. Миний төрсөн дүү 100 айлд барилгын материалын худалдаа эрхэлдэг. Гэхдээ дүүгийн маань хувьд нийтийн жишгээр өөр зааж өгсөн газарт худалдаа наймаагаа хийж болно шүү дээ. Ингэж нийтийн эрх ашгийн үүднээс цөөнхийн эрх ашгийн асуудлыг цэгцэлж байж бидний хөгжил урагшилна шүү дээ. Магадгүй хэдэн жилийн өмнө, хот хөгжөөгүй байхад 100 айл орчмын газар хотын захын  бүсэд хамаардаг байсан бол өнөөдөр 100 айл хотын төв болчихоод байна. Хотын төвдөө ийм эмх замбараагүй, ил задгай барилгын материал худалддаг, бие засдаг газар байж таарахгүй нь ойлгомжтой” гэлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр: 

“100 айлын орчмын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг бид 2 чиглэлээр судалж үзсэн, нэгдүгээрт замын түгжрэл, хоёрдугаарт зам тээврийн осол зөрчлийн асуудал. Би энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацаас хийсэн судалгааны  тайлангаас танилцуулъя.

 1-р эгнээ хааж зогссон автомашины тоо гэхэд 320 орчим байдаг.

100 айлын уулзвараас хойшоо 32-ын тойргийн уулзвар хүртэл 1.65 км урт авто зам байдаг. Уулзвараас Иргэний бүртгэлийн төв хүртэлх газарт замын түгжрэл их үүсдэг. 1-р эгнээ хааж зогссон автомашины тоо гэхэд 320 орчим байдаг.

Амралтын өдөр болон барилгын ажлын улирал эхэлсэн үед энэ тоо огцом нэмэгддэг. Машинаа тавьсан жолооч нараас санал асуулга явуулахад нэг удаа буюу хааяа очдог  гэж 22%,  бол сардаа 1-2 удаа очдог гэж 45%,  байнга ачаа зөөдөг, өөрийн машин нь байрладаг гэж 33% нь хариулсан байна.

Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. 100 айл орчмын газарт замын хөдөлгөөний дүрмээр явна гэдэг ойлголт бараг байхгүй гэж хэлж болохоор байдаг”  гэдгийг дурдлаа.

Хэлэлцүүлгийн  хөтлөгч Б.Жаргалмаа зочдын ярианд үндэслэн  Еаgle телевизийн зүгээс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудалд иргэд олон нийтийн байр суурь ямар байгаа, 100 айл орчимд үйл ажиллагааа явуулдаг 29-р тусгай сургууль, цэцэрлэг болон СБД-ийн Эрүүл мэндийн төвөөс хийсэн сурвалжилгыг хэлэлцүүлэгт оролцогч зочдод үзүүлээд, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас ажлын хэсгийн ажил ямар шатанд явагдаж байгааг асуулаа.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга: 

“НИТХ-ын дарга С.Амарсайханы  санаачлагчаар 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас “100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах” тогтоол гарсан.

Энэ тогтоолоор байгуулагдсан  ажлын хэсгийн миний бие ахалж ажиллахаар болсон. 100 айл орчимд үнэхээр асуудал байгаа юу гэвэл байна. Нэвтрүүлгийн зочдын хэлж байгаачлан  тэнд мэргэжлийн байгууллагаас тавьж байгаа эрүүл мэнд, ажиллах орчин, хөдөлмөрийн нөхцөлийн анхан шатны шаардлагууд алдагдсан байгаа нь нууц биш. Энэ мэтийн сөрөг  зүйлүүдийг яриад байвал олон зүйлийг ярьж болно.

Өөрөөр хэлбэл 100 айл дахь барилгын материалын худалдааг саармагжуулж, иргэн таны гэр орчинд ойр байх цэгүүдэд хүргэнэ гэсэн үг.

Үүнийг яаж засах вэ. Өнөөдөр 21-р зуунд нийслэлийн төв талбайгаасаа 1 км хүрэхгүй газар 100 айл шиг барилгын материалын худалдааны төв байх ёстой юм уу гэвэл байх ёсгүй л юм билээ. Худалдаа эрхэлж болно, гэхдээ наад захын ном стандартыг хангасан л байх ёстой. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчныг бүрдүүлсэн худалдаа эрхэлж болно. Ажлын хэсгийн хувьд судалгааны ажлуудаа хийж эхэлсэн. Энэ бүхний дараа бид 3 үе шаттайгаар үйл хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан.  Мод чулууны, тавилгын  үйлдвэр 403, худалдааны төвүүд дотор үйл ажиллагаа явуулж байгаа  лангуу павильон 1300 гаруй байдгаас төвийн дулаанд холбогдсон нь 60 орчим хувь, үлдсэн нь тог цахилгаанаар халаалт дулаанаа зохицуулдаг.

Нийгэмд 100 айлыг нүүлгэнэ гэхээр маргааш очоод л бүгдийг нь хаагаад, эрхэнд нь халдаад, албадан буулгана гэж ойлгоод байх шиг байна. Ийм зүйл бол байхгүй. Бид юуны өмнө ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсооё гэж байгаа.

Учир нь ийм бүтээгдэхүүн  эрүүл ахуйн стандарт  шаардлага хангахгүйгээс гадна,  хүний  эрүүл мэндэд хор хохирол учруулах нөхцөлийг үүсгэдэг. Үүний дараагаар 100 айлд төвлөрсөн барилгын материалын худалдааг баруун цэг буюу 22-ын товчооны дэргэдэх авто худалдааны цогцолбор болон магадгүй хойшоо Бэлх рүү ч юмуу газар зааж өгөөд, орчныг нь бүрдүүлж худалдаа эрхлэх боломжийг нь олгохыг зорьж байгаа.

Өөрөөр хэлбэл 100 айл дахь барилгын материалын худалдааг саармагжуулж, иргэн таны гэр орчинд ойр байх цэгүүдэд хүргэнэ гэсэн үг. Дараагийн удаад бид чулуу, будаг, төмөр, цемент, бусад химийн хортой бодисын үйлдвэрлэлийг хотоос гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд зориулж бид Налайх дүүрэгт 120 га газрыг үйлдвэр технологийн парк байгуулах тусад нь газрыг төлөвлөөд байна.

Эдгээр үйлдвэрүүдээ тэнд төвлөрүүлээд татварын болон бусад хөнгөлөлттэй нөхцөлийг олгох замаар үйлдвэрүүдийг тэнд шилжүүлнэ. Гэхдээ өнөөдөр худалдаачныг нүүлгэнэ гэж байгаа биш үе шаттайгаар хэрэгжүүлж, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг давхар хамгаалаад ажиллана. 5-8 сард багтаан 100 айл орчмын замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, замыг өргөтгөх, явган хүний гарц гарам барих ажлыг хэрэгжүүлнэ. Энэ бүхэндээ бид бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана гэдгийг хэлж байна” гэлээ.

Ямартай ч хотын удирдлагуудын зүгээс  олон жил ярьж, шийдвэрлэхийг зорьж байсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй явж ирсэн 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлыг НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлага дор бодитой ажил болж хэрэгжихээр болсон байна.

 НИТХ-ын ХМОНХТ


URL:

Сэтгэгдэл бичих