Багш нарын цалингийн зээлийг төр төлөх үү?
Багш нарын цалингийн зээлийг тэглэх нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна.
Энэ талаар “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багш багшдаа туслая” фэйсбүүк группдээ “БАЯРТАЙ МЭДЭЭ Уулзалтын эхний үр дүн. Багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо. 2018-03-13″ хэмээн нийтэлжээ.
Харин БСШУСЯам албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгсөн байна.
“Өчигдөр “Багш багшдаа тусалъя” ТББ-ын төлөөлөл багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзсан бөгөөд сайдын зүгээс энэ асуудалд ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тодруулбал, банкны оролцоотой иргэний журмаар авсан зээлд хөндлөнгөөс оролцох нь хүндрэлтэй гэдгийг багш нарт тайлбарлалаа”.
URL: