“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван “Чингисийн хүрээ” бааз дахь гэрээ 4 тонн алтаар бүржээ
Уул уурхайн бизнест эргэлт буцалтгүй хүч сорих болсон “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван хувийн бизнесээ улс төрөөс илүүд үзэж байгаа.
Тэрээр энэ салбарт урьд хөршийнхөнтэй илүү гар нийлж байнга л нисч буудаг явуулын хүн болсон.
Зураач, түүхч, мэргэжилтэй энэ эрхэм тэнгэрийг шүтэж. цагаан шонхороор бэлэгдлээ хийсэн үндсэрхэг үзэлтэй нэгэн.
Түүний Богдхан уулын Жаргалантын аманд байрлах “Чингисийн хүрээ” жуулчны бааздаа өнгөрсөн жилүүдэд үлэмж хэмжээний хөрөнгө хаясан нь гадна дотныхны нүдийг хужирладаг үзмэрийн нэг болжээ.
Үзэмж донжийг тааруулахдаа гаргуун тэрээр 60 хүний багтаамжтай хойморт нь Чингисийн хөшөөг залсан гэрээ 4 тонн алтаар бүрж бэл нүнжигээ гайхуулсаныг шагших хүн олон.
Монголчууд “амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг. Тэгвэл Ч.Энхтайван урьсан зочдоо алтан гэрт амьдруулж чадав.
Төрийн хэмжээний хүндтэй зочдын өмнө нүүр тэхалдаг байсан “Чингисийн хүрээ” жуулчны бааз ангийн арьс үс алаглаж алтадсан гэрээрээ ийнхүү Монголчуудын тансаг хэрэглээг илтгэж байна.
Эх сурвалж: “Монголын Нэг Өдөр”
URL: