Сонгуульд Нэгдсэн Орос нам ялжээ
ОХУ-ын сонгуулийн төв комиссоос мэдээлснээр энэ ням гарагт явагдсан парламентын бүх нийтийн сонгуульд санал өгөх ёстой нийт иргэдийн 96% нь саналаа өгсөн бөгөөд В.Путины удирддаг “Нэгдсэн Орос” нам 49.5%-ийн санал авч ялалт байгуулжээ. Оросын Коммунист нам 19.2%-ийн санал авч удаалсан бол Шударга Орос нам 13.2%, Либерал Ардчилсан нам 11.7%-ийн саналыг тус тус авсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар В.Путины нам ялах нь тодорхой байсан хэдий ч дөрвөн жилийн өмнөх шигээ амжилт гаргаагүй боловч олонхийн суудлыг авч чадсан байна. 2007 оны сонгуулиар “Нэгдсэн Орос” нам Төрийн Думын 450 суудлаас 315 суудал авч байсан бол энэ удаагийн сонгуульд тэд 238 суудал авчээ. Бусад намуудын хувьд энэ удаагийн сонгуулиар 2007 оны сонгуулиар авч байсан суудлаасаа илүү олон суудал авсан байна. Оросын Коммунист нам 2007 онд Төрийн Думын 450 суудлаас 57 суудал авч байсан бол энэ удаа тэд 92 суудал, Либерал Ардчилсан нам 56 суудал авч 2007 оны сонгуулиас 16 суудал илүү авчээ. харин Шударга Орос нам 64 суудал буюу өмнөх сонгуулиас 26-аар илүү суудал авлаа хэмээн Риа Новости агентлаг мэдээллээ.
URL: