Монголын толгой баячуудын ханашгүй шунал “Скайтел” компаниас үнэртэхийн учир

5ca8a1645300beeb8c2fbfd571392df7Скайтел компани нэг л биш ээ. Хамгийн хямд тарифтай, хэрэглэгчдээ бодсон үүрэн телефонийн компани илт ашгийн араас явах боллоо. Монголын толгой баячуудаас үнэртдэг энэ танил үнэр Скайтел компаниас ханхийх болсны учрыг тайлахад тус компанийг манай “баяакууд” Солонгосчуудаас үнэ цохиж авчээ. Ингээд оруулсан мөнгөө гаргаж авахаар улайрч байгаа нь энэ бололтой.

Скайтел компанийг “Шунхлай” групп болон “Алтай Холдинг” групп яг 50:50 хувиар нь эзэмшиж байна. Нэг зүйл хоёр эзэнтэй байх шиг хэрэггүй юм байдаггүй бөгөөд Скайтелийн сүүлийн үеийн үйлдлээс харахад тус компани хоёр толгойныхоо амыг дүүргэх гэж хэцүүдэж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна.

Скайтелийг “Шунхлай” буюу Г.Батхүүгийн АПУ болон “Алтай Холдинг” буюу УИХ-ын гишүүн Сү.Батболд нар эн тэнцүү эзэмшиж байгаа.

Өдгөө Скайтелийн ТУЗ-ийн даргаар Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг ажиллаж байгаа ба тэрээр бизнесийн хүрээнийхний шуналыг хөдөлгөж буй И-Март дэлгүүрийг оруулж ирсэн нэгэн юм.

Яавал бага хөдөлж, их ашиг олох вэ гэдэг манай томчуудын үйлдэл Скайтел компаниас харагдах болж, хэрэглэгчдэд бага үйлчилгээ үзүүлж их орлого олох гэдэг боллоо. Сүүлдээ бүр “улстөрч зан” гарган худлаа ярьж, хулхиддаг болсныг үнэнч хэрэглэгчид нь хэлэх болов.

Тухайлбал, “Би Скайтелийн хэрэглэгч болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд өөр операторын дугаар давхар барьж үзсэн. Скайтел бусдаасаа илүү үйлчилгээтэй байсан.

Харин одоо Скайтелийн үйлчилгээ новш болсон! Сүлжээ харгалзахгүй 30 төгрөгөөр яриулна гэж олон хэрэглэгч татчихаад ярианы тарифаа өөрчилж 70 төгрөг болгосон! Энэ бол шулах арга!

Сошиал медиа хөгжсөн өнөө үед Скайтелийн дата үйлчилгээ бусдаасаа хямд байсан учраас хэрэглэгч хэвээр байсаар ирсэн. Харин Өнгөлөг дата гэх хэрэглэгчдийгээ илт ‪шулах үйлчилгээ нэвтрүүлсэн нь надад Скайтелаас татгалзах цаг нь болжээ гэдгийг ойлгуулж өглөө.

15000 төгрөгөөр цэнэглээд ярины тарифаа 30 төгрөг болгох боломжтой гэхээр нь цэнэглэлээ! Дата авах гэсэн чинь заавал өнгөлөг датаг сонго гэв. Тэр нь ямар ч дэлгэрэнгүй мэдээлэлгүй!!! Тэгээд датаг нь сонгосон чинь ярианы тариф 60 төгрөг болоод үйлчилгээний хугацаа алга болчихлоо.
Эргээд гомдол хэлэхэд та заавал 7 хоног ашиглаж байж цуцлах боломжтой, гэвч ярианы тариф буцаад хэвэндээ орохгүй ба хугацаа чинь буцаж нэмэгдэхгүй шүү гэсэн. Энэ одоо хаанахын ямар “ханаж цаддаггүй аварга могой” шиг юмных нь санаачилсан шулах арга вэ? Бүүр дургүй хүрч байна!!! Луйвардуулж ханалаа!!! Хэрэглэгч багатай дээрээ улам хэрэглэгчгүй болох үйлдлээ өөрсдөө л хийлээ дээ!!! Баяртай Скайтел. Өөрсдийн эрх ашгийн төлөө шулаач операторуудаас татгалзацгаая” гэсэн юм.

Энэ мэтчилэн янз бүрийн арга саамаар хэрэглэгчдийг хуурч, чанартай гэхээсээ илүү илт ашиг харсан, шулсан үйлчилгээ явуулах болсон нь тус компанид буруу гарын хүмүүс заларсных гэлтэй.

Уг нь Скайтел шиг маркетингтай, үйлчилгээтэй, залуусаа дэмжсэн өнгөлөг үүрэн телефонийн компани байхгүй байсан. Гэтэл одоо 1-2-хон даргын шууд тушаалаар яваад байна уу гэлтэй өөр болжээ. Өгөхөөсөө илүү авах гээд л байдаг болчихож. Өмнөх солонгосчуудын хийснээр түрүү барихаасаа илүү өөрсдийгөө харуулж, дараа нь ашгаа бодмоор юм. Хэзээ ийм ханаж цаддаггүй хар атгаалжин мангас шиг зангаа болих юм бэ, Монголын тодотголтой дэлхийн баячууд аа! За тэгээд Скайтел барьдагууд нь нэг л өөр шулаач зантай болсныг нь анзаарсан л байлгүй дээ.

Caaknews.mn


URL:

Сэтгэгдэл бичих