Эмнэлгүүдийн барилгын чанар мууджээ
МХЕГ-аас нийслэл, дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар Зэвсэгт хүчний төв госпитал, Налайхын Эрүүл мэндийн нэгдэл, Хонхор, Туул тосгоны эмнэлгүүдийн барилгын чанар муудаж, стандарт хангахгүй дүгнэлт гарчээ. Дээрх эмнэлгүүдийн хана, тааз нь чийгтэж мөөгөнцөртсөн, сантехник цахилгааны гэмтэлтэй, барилгын зарим хэсэг нуралттай байгаа нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Харин улсын хэмжээнд иргэдийг хүлээн авч, эмчилж буй эмнэлгүүдийн 3.0 хувь их, 52.5 хувь нь дунд, 44.5 хувь нь бага эрсдэлтэй ангилалд хамаарч байна.
URL: