3-р сарын 11-нд газар хөдлөлтийг дурсах арга хэмжээ зохиов

e6d6ef17-46ec-42ee-b58b-39b39906cb16

3-р сарын 11 бол Японы “3.11”-ний газар хөдлөлтийн 7  жилийн ойн өдөр юм. Мөн өдөр Японы олон газрынхан олон төрлийн арга  хэлбэрээр дурсах арга хэмжээ зохион байгууллаа. Японы хэвлэлийнхний мэдээлснээр,  одоогоор 70 гаруй мянган хүн түр байранд амьдарч, гамшигт өртсөн ард иргэд өнөөг  хүртэл хэзээ нутаг буцахаа мэдэхгүй байна.
Энэ онд “3.11”-ний  газар хөдлөлтөөс хойш бүтэн 7 жилийн нүүр үзэж байна. 11-ний үүрээр, гамшигт  өртсөн газрууд сэрэмжийн дохио дуугаргаж, дурсах ёслол хийжээ.
11-нд, Японы засгийн газрын зохион явуулсан эмгэнэл илэрхийлэх  ёслол Токиогийн үндэсний театрт боллоо. Ерөнхий сайд Шинзо Абе арга хэмжээнд  оролцож үг хэлсэн байна. Тэрээр: Газар хөдлөлтөөс хойш 7 жил болсон боловч 70  гаруй мянган иргэн түр байранд амьдарч байна. Иймэрхүү амьдрал цаашид ч хэсэг  хугацаанд үргэлжлэх болно. Үүнд бие сэтгэлийн талаар тусламж шаардлагатай.  Цөмийн цацраг идэвхит бодисын нөлөөнд өртсөн нутгийн амьдрах орчныг сэргээх, холбогдох иргэдийн үйлдвэрлэл амьдралын сэргээн босголтын ажил эрчтэй хийгдэж  байна хэмээн онцолжээ.
Японы цагдаагийн газрын танилцуулснаар, энэ  сарын 9-нийг хүртэлх байдлаар, газар хөдлөлтөд 15 мянга 895 хүн амиа алдаж, 2539  хүн ор сураггүй байна. 2017 оны 9-р сарын эцэс хүртэлх байдлаар, өөр 3647 хүн  түр байранд удаан хугацаагаар орогносны улмаас эрүүл мэнд муудах зэрэг шалтгаанаар нас барсан хэмээн тодорхойлсон гэж Сэргээн босголт агентлаг мэдэгджээ.

Ренчинсоо

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих