Д.Арвин Бүдханд гуайтай саунд сууж нурууг нь угаадаг байсансан
-Н.Энхбаярын буяныг хүртсэн хүн-
Улс төрөөр хоол олж иднэ гэдэг тийм ч амар ажил биш. Тэр дундаа эмэгтэйчүүдээс өндөр боловсрол, царай зүс, хөрөнгө чинээ, ажлын ур чадвар, зоримог чанар гээд их зүйл шаардана. Өнөөгийн улс төрд байгаа УИХ-ын гишүүн Д.Арвиныг аваад үзье. Түүнд өндөр боловсрол, гоо сайхан, ажлын ур чадвар, зоримог чанар гээд бүгд алга.
“Шархад”-ны эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр МАХН-ын бөөрөнд наалдсаны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. “Тэнэг ч гэсэн мөнгө олоод байгаа юм даа” гэдэг шиг барилга барьж хөрөнгөжсөн тал бий. Гэхдээ олигтой юм барихгүй дээ. Дашжамцын Арвингийн улс төрд байгаад байгаагийн нууцыг дэлгье.
Түүнд бусдад долигонох гэдэг гайхалтай авьяас бий. Дарга нартаа долигонохын тулд хэн рүү ч дайрна. Хэдэн жилийн өмнө С.Баярт таалагдахын тулд АН руу аймшигтайгаар дайрч байлаа. “Та нар С.Зоригийг алсан” гээд л. Манайхаас өөр ухамсартай парламент бол ингэж хэлснийхээ төлөө огцруулах ёстой байлаа. АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Авилгачтай мөр зэрэгцэн сууж байна” гэж хэлснийх нь төлөө хэрэг үүсгэж байсан.
Яг л түүнтэй адил Д.Арвиныг “Хэн хэн алуурчид” болохыг хэлүүлж болох байлаа. Тэрээр Н.Энхбаяр гэдэг хүнд долигонож байсан учир ийнхүү “боргож” байсан юм. Тэрээр “Их тэнгэр”-ийг засах нэрийн дор төсвөөс 600 гаруй сая төгрөг хусч Н.Энхбаяртай хуваан авсан гэдэг. Их хүнтэй нэр холбогдсон учраас асуудалгүй мултарсан юм.
Уг нь шадар туслах Б.Тулгыг барьж байхын оронд урд хойно нь шалчиганаж явсан Д.Арвиныг байцаахад их юм гарна. Д.Арвин хэнд долигнохоо мэднэ. Тэрээр Н.Энхбаярын ээж Бүдхандад долигнодог байсансан. Мань хөгшинтэй дэлгүүр хэсч, саунд хүртэл суудаг байсан аж. Гадаад дотоод явах болгондоо “Бүдханд эгчид авсан бэлгээ” Н.Энхбаярыг харж байхад өгдөг байв.
Тэр ч бүү хэл Бүдханд эгчийнхээ өмнөөс хотын дарга дээр газрын асуудлаар орж байсан гэдэг. Эгчийн даралт ихэссэх, багасахад хэрэглэх элдэв тан Д.Арвинд бий. Өглөө оройгүй цайны сүү барин пальдагнасаны хүчинд 2008 оны УИХ-д нэр дэвшсэн. Хэнтийд очоод эмээ нартай хов ярихаас эхлээд цайны мөнгө өгч байгаад сонгогдсон.
Д.Арвиныг эрчүүл тоохгүй. Тоодогсон бол мөн ч их улс төр хийх байлаа. Одоо тэрээр Хэнтий аймаг руу зүглэх нүүргүй. Харин Баянзүрх дүүрэгт очих санаа бий. Тэр санаагаа гүйцэлдүүлэх гээд МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт долигоноод ухаан алга. Баадуутай хүүхэлдэй шиг Н.Энхбаяр руугаа дайрахад бэлэн байна гэсэн.
С.Батболдын ар гэр өндөр боловсролтой, хөрөнгө чинээтэй хүмүүс учраас Д.Арвингийн хонины шинэ мах, сарлагийн сүүг тоохгүй л дээ. Тийм учраас мань авгай намынхаа залуу бүсгүйчүүлийг өдөж “эвэр хошуулж” яваа сурагтай. Тэр авгайтай үзэлцэж өөрийгөө доош хийхгүйгээ цаадуул нь мэднэ дээ.
Улс төрд уулинхай шиг байснаас барилгын засал чимэглэл хийгээд явахад бас болох байх шүү. Аливаа юм байр байрандаа байх нь зохимжтой. Хүний шунал тачаал энэ яваа насандаа барагдахгүй их байдаг бололтойдог. Хүнд долигонож амьдарна гэдэг матрын шүдний идэшний үлдэгдлийг түүж иддэг шувуунаас юу нь ялгаатай юм бэ.
Т. Цогт-Эрдэнэ
URL: