Герман цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр шийджээ
Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд Германы засгийн газар Батлан хамгаалах яамны гадаадад байх армийн хүчийг байршуулах тухай холбогдох төслийг хүлээн зөвшөөрч, Афганистан, Мали дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр шийдсэн бөгөөд Ирак дахь цэргийн явдлын үйл ажиллагаа явуулах бүс нутгийн хүрээ хэмжээг өргөтгөжээ.
Энэ төслийн дагуу, орон нутгийн аюулгүйн байдал хурцдаж байгаатай холбогдуулж, Германаас Афганистанд сууж байгаа цэргийн тоог 980 байсныг нэмэгдүүлээд 1300 болгож, Германы НҮБ-ын Мали дахь энхийг сахиулах хүчний хүний тоог 1000 байсныг 1100 болгон нэмэгдүүлжээ. Германы засгийн газар мөн Иракийн нийслэл Багдад дахь цэргийн хүчнийг нэмэгдүүлэхээр шийджээ.
URL: